Дархан уул аймгийн 300 залуу ажилтай боллоо

img

Монголын Залуучуудын Холбоо, Хөдөлмөрийн яам хамтран энэ онд 10 мянган залууг ажилтай, орлоготой болгох зорилтыг тавьсан. Энэ хүрээнд залуучуудыг бригадын зохион байгуулалтаар бүтээн байгуулалтад оролцуулж,“Сумын залуус” дэд төслийн хүрээнд залуусыг дөрвөн бэрх баг болгон сумандаа +10 модулийн дагуу ажиллаж эхлэсэн бөгөөд анхны илгээлтийн эзэд ажилдаа ороод байна. Тэгвэл Улаанбаатар хот дахь Дархан уул аймгийн залуучуудын холбоо Дарханы хөдөлмөрийн хэлтэстэй хамтарч Дархан-50 цогцолбор дээр Ажилтай орлоготой монгол залуу хөтөлбөрийн хүрээнд - Бүтээн байгуулалт - Ажлын гараа хөтөлбөрт хамрагдаж ажиллах хүсэлтэй залууст зориулсан өдөрлөгийг амжилттай зохион байгуулсан байна. Тус өдөрлөгөөр Дархан уул аймгийнхаа бүтээн байгуулалтад ажиллах 300 залууг ажлын байртай болгожээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ