Такси № 88
Энэ өдрийн мэнд хүргэж, шинэ сониноосоо дуулгая даа. Яагаад ч юм энэ удаа бурууд нүд хурц гэдгээр иргэд олны санал шүүмжлэлтэй яриа хөөрөө гол байр эзэллээ. Бас хөгжилтэй ч гэмээр зүйл байнаа. Ингээд таалал орштугай.
6
1.Хүнтэй явалдаад ...
Айхтар зүүдэлдэг хүүхдийнхээ тухай хүүхэн ярьж байна.
З-Хүүхдүүд нээрээ одоо хаашаа ч болцон юм. Манай Соко ёстой хачин юм яриад аа.
Н-/найз/ Танай том билүү ?
З-Тийн. Одоо 4-р анги шт. тэгсэн балай чинь өчигдөр өглөө хар эрт сэрчихсэн хөрвөөгөөд байж байна. Би гайхаад чи чинь амрахсан унтахсан гээд байсан яагаад хар эрт сэрчихэв ээ гэхгүй юу .
Тэгсэн хэсэг дуугүй хэвтэж байснаа “Ёооё, ээж би ёстой урьд шөнөжингөө хар дараад тарчилж хонолоо шт. ” гэхгүй юу. Би гайхаад юу яасийн муу зүүдийг ярьчихвал зүгээр болчихдог юм гээд. Тэгсэн өнөөдөх чинь “би чинь шөнөжингөө эхнэртэй хүнтэй явалдаад, баригдаад ёстой аймаар юм аа... “ гэж авдгийн, ёооё
Н- айн хахаха яанаа энэ хүүхдүүдийг юу яриад байгаа юм бэ
З- Харин тийн ккк ...
7
2. Аяагийн ТҮЦ-ийг нураачихжээ.
Их дэлгүүрийн баруун талаас нэг тортой алаг эрээн бөмбөлөг барьсан 20 насны идэр залуу авлаа. Эхлээд бөхийн өргөө хүрээд тэндээсээ Дарь- Эх явья гэлээ.
Юун олон алаг бөмбөг авч явааг нь асуувал “ аан их дэлгүүрээс авсан юм аа. Гэрийнхэндээ үзүүлээд таалагдвал дахиад авах гэж байгаа юм. Энэ нэг уутандаа тавин ширхэгтэй юм билээ”
7
Х- Энэ олон жоохон бөмбөгөөр хүүхэд яаж тоглох билээ. Бараг жилээ даах юм биш үү
З- ккк, Үгүй ээ, ах аа энэ чинь нөгөө хүүхдийн тоглуулдаг газар байдаг хайрцаг сагсанд хийгээд дээр нь үсрээд байдаг бөмбөг байхгүй ...
Х- Өө ккк, Би ч үнэхээр хоцрогдсон аав байна аа. Бүүр иччихлээ
З-ккк, За ахаа Бөхийн өргөөний наад буудалд дээр зогсчихоорой, та. Энд манай аав ээж хоёр хүлээж байгаа юм.
Бид хоёр буудал дээр хэсэг хүлээгээд аав ээж хоёр нь болох 50 эргэм насны хоёрыг суулгаж аваад Дарь Эх чиглэн хойш давхилаа.
А-/аав / Чи чинь юу тэвэрчихээ вэ?
З- Аан бөмбөг аав. Хүүхэд үсэрч тоглодог юм.
А- хэхэ, Юун бөмбөг вэ. Чи чинь хөгширсөн хойноо жоохон хүүхдийн юм аваад. Нэг бол аав болох гээд байгаа юм уу, айн
Хүү- Ээ та одоо. Зүгээр яахав дээ гоё харагдаад. Нэгнийх нь хүүхэд тоглоно шдээ.
Э- Би Аяаагийнхаар орлоо, жоохон борц өгч байна зайлуул. Нөгөө ТҮЦ-ийг нь хамаад нураачихсан гэнэ. Өөр газар шинэ ТҮЦ худалдаж авч тавь гэсэн юм уу даа.
А- Өө тэгвэл тэр өнгөрч. Одоо яаж амьдрахын зайлуул. Бас борц өгч байна уу. Хоол залгадаг юмыг нь нуруугаад хаячихаж дээ. Аяа бид хоёр ер нь юугаараа шинэ ТҮЦ худалдаж авах вэ дээ. Тэр ТҮЦ нь юу билээ сүүлд бид нар нийлж нэг блокдож өг лүү.
Э- Тийн шт. Их дулаахан болчихоогүй юу . Одоо үлдсэн жоохон бараагаа гудамжинд наана цаана зогсоод зарж байна. Гудамжинд ч юм гүйхээ больсон юм гэнэ. Тамхи л зараад байвал нугардаг юм уу даа.
А- Тэр чинь одоо хориотой биз дээ
Э- Ил юу гэж зарахав дээ. Би сая жоохон хамт зогслоо. Тэрүүхэн хооронд чинь хайрцаг Вест зарагдчихаж байна шт.
А- Өө тэгж байж нэг баригдаж олсон жоохон мөнгөөрөө нэг мөсөн торгуулах гэж байгаа юм. Одоо нэг ажил бодсон дээр дээ. Зайлуул нээрээ яанаа одоо тэр .... Өнөөдөр бас л сайхан бороо орлоо шүү. Янзтай зун болж байна даа. Хөдөөнөө ямар байгаан гэхээс хот бол сайхан болж байна шүү.
Х- Харин тийн, дулаахан чийг сэнгэнээд буугаад жаахан явган алхмаар л байна шүү ....
Бид дөрөв ийн цаг агаар дэлгэр цаг, айраг тарагны сайхныг ярилцан Дарь-Эхийн зам руу орж ирлээ. Бороо шивэрч л байлаа. Дарь-Эхийн зам чинь харин усан далай болдог юм байна.
А-Энэ одоо 4 жилд хоёр тавигдсан зам шүү дээ. Одоо ус зайлуулах шугамыг нь бас хэмнээд хаясан юм шиг байгаа юм.
Х-Ингэж усан далай болоод байвал энэ зам дороо эвдэрнэ дээ, яана
А- хажуугаар нь нэг явган хүний зам тавихдаа доогуур нь нэг хоолой тавьчихад яахав дээ. Юмыг ерөөсөө нэг төгс хийхгүй юм даа. Энийг чинь тэр комисс нь хүлээж авахгүй гээд нэлээн байгаад байсан юм. Бид нар ч бас яах нь уу гээд хараад чих тавиад байсан. Тэгээд нэг жил тойроход гарын үсэг зуралцчихсан юм шиг билээ. Одоо энэ зам дээр усны хоолойг нь нөхөөд ч болсон хийхгүй бол энэ зам намар гэхэд нил хагархай болно шүү ...
6
Түр завсарлага. Алдрай бяцхан үрсийнхээ төлөө энэ видеог нэг үзчихээрэй. Нэгдээрэй манайхаан ....
6
3. Машин ачигчид “Ланд”-ийг даадаггүй
Цүнх, тор, хавтас, бичиг гээд хоёр гараа байж болох хэмжээгээр ачаалсан 40 орчим насны ажил хэрэгч хүүхэн сууж, Хилийн цэргийн тэнд хүргээд өгөөч гэлээ. Замдаа бас л час хийсэн үнэнийг ярилаа. Бид хоёрыг явж байхад нөгөө зам дээрээс машин хулгайлдаг портер, бонгонууд бөөнөөрөө зогсож байгаа харагдлаа.
6
Х- Эд нар одоо юу болоод энд бөөгнөрчихөө вэ ?
З-- Харин энд компани нь байдаг юм болов уу даа. Бөөнөөрөө идэж ууж байгаа юм болов уу.
Х- Бас л хурдан шүүрнэ шүү, эд нар
З- Аа тэгээд аавын хүүг алаг үзнэ гэдэг шиг бас хачаан, эд нар чинь . Нэг данхар ланд зам таглаад хаячихсан байхад хажууд нь байгаа нэг муу жижиг тэргийг чирээд явчихдаг юм. Энэ нь зам таглаад бөглөө болоод байгаа юм биш үү гэхээр. Ландийг даадаггүй юмаа гэж байгаа юм даа.
Х- Заза ёстой алаг үзэл байна даа.
З- Үнэхээр тийм, Жийп даадаггүй машин оруулж ирсэн бол одоо нээрээ юу гэхэв дээ.
Х-ЖИЙП тэгвэл дархлагдсан юм байна даа.
З- Даах ч байсан тэд нар чинь авахгүй. Бүүр нэг тийм юманд дүрэм журам биш дэв зиндаа харчихдаг болцон нь тэр байхгүй юу. Ерөөсөө манайд ямар ч юманд стандарт шаардлага норматив бариулна гэж байхгүй. Халтуурдаад, хуураад л байна. Тэгээд нэг жижиг ТҮЦ лангуу түрээсэлсэн улс тэд нарын машинд хууль журам торгууль хурдан үйлчилж байгаа гэж зүгээр жигтэйхэн. Нэг лангуун дээр ирчихээд Шошго барааны тэмдэг энэ тэрийг чинь жигтэйхэн өндөр шаардлагаар шалгаад. Тэгсэн манай найз хүүхний том дэлгүүр супермаркет тэрэн рүү болохоор сардаа нэг л үзэгддэг гэж байгаа юм. Ёстой нэг сонин арга барилтай. Ноолоход ноомой гэдэг шиг нэг муу лангуу, ТҮЦ-ийнхэнийг торгож, шалгалт хийсэн болж тайлангаа бичдэг юм шиг байгаа юм.
Х- Өө тэгээд шалгаад ном журмаа бариад яс үзвэл аль ч худалдаанаас юм гараад л байна л даа
З- Заримдаа бүүр нэг шалтаг олдохгүй болдог юм шиг байгаа юм. Тэгэхээрээ бүүр заавал юм гаргах гээд. Манай нэг дүүгийн дэлгүүрийг шалгаад тэгээд юм гарахгүй болохоор нь “чи хумсаа үзүүл дээ” гэсэн гэж байгаа юм.
6
4.Мөнгөө суудал дээр тавьчих
Ачдаг машины талаар бас нэг хөгтэй гэмээр яриаг нэг залуу нүдээ очтуулан ярилаа.
6
З-... Өө би чинь найзтайгаа хуушуурдья гээд. Нөгөө Куб элчингийн урд замаар явж таараад. Тэнд чинь бас нэг оюутнуудтай гээд хуушуурын гуанз нэлээд олон байдаг шт. Тэгээд эдийн засгийн сургууль ордгийн наах нь нэг гуанзны гадаа машинаа орхилоо. Уг нь бид хоёр бэлэн байвал шууд авч гараад, машиндаа идье гээд орсон байхгүй юу.
Х- Тэгээд яасан аваарын гэрлээ татсан юм уу ?
З- Үгүй ээ, удахгүй юм чинь гээд. Тэгээд гурав дөрвөн машин зогсчихсон байсан байхгүй юу. Тэгээд орсон, тогооч нь 10 минут болоод л гарна гээд. Бид хоёр чинь хоёр цай аваад дэмий юм ярьж суугаад.
Х- Тэгээд гараад ирсэн чинь аччихсан байна уу ?
З- Өө тэгээд нөгөө хуушуур бас удаад бараг 20 минут болсон. Дунд нь нэг шагайгаад харсан зүгээр байж байсийн. Ачихаараа бузрын хурдан ачдаг хүүрнүүд байна лээ шүү. Шагайж харчихаад хуушуураа боолгоод гараад ирэхийн зуурт чинь ирээд холбочихсон яг ачих гээд чирж байна ккк
Манай найз ууртай гар түрүүлж очоод “хөөе хөөе яаж байна аа” гэчихдэгийн. Тэгсэн нөгөө гар нь бас пээдийгээд ачиж байна харахгүй байна уу гэж томроод.
Х-Ямар машин юм бэ ?
З-Ниссан Санни. Тэгэхээр нь би арай ахмад ахтай нь яриад ах орхичихоо тэгэхүү гэсэн чинь, өө замын цагдаагийн наалт наачихсан, наадах чинь үнэтэй байдаг юм гээд
Х- Тийм үү ?
З- Тийм юм гэсэн. Тэгснээ Сүхийн нэг байцаагчийн утас өгөөд. Ийшээ ярих юм уу, төвөөс очиж аваарай гээд шууд хөдлөх гээд. Би сэтгээд “тэгвэл энэ наалтны чинь мөнгийг өгчихье ” гээд байсан 20 мянгаа гаргаад. Тэгсэн нөгөөх толгой сэгсрээд би авчих л даа гэж машин тойрч дагаад. Тэгсэнээ нөгөөдөх рүүгээ бухаад “тэрэнтэй ярь би яахав” гэж авч байна. Нөгөөдөх нь тэгсэн наад мөнгөөр чинь яахын. Танай энэ найз залуу яасан пээдгэр банди вэ гээд . Манай найз тэгсэн “заза уучлаарай өвгөөн, найзын машиныг үлдээчих” гээд. Хоёулаа жижгэрээд. Тэгсэн бие бие рүүгээ харснаа хэн нь ч мөнгө авдаггүй. Бас санаатай юм билээ. Тэгснээ нөгөө ахмад нь наад мөнгөө чи битгий барьж гүйгээд бай л даа гэснээ жолоочийн урд сандал дээр тавьчих гэдэг юм ккк . Тэгээд нэг авсан шдээ. Үхсэн би бас хулхидаад мөнгө тавьчихсан гээд наавал наах л байсан. Яршиг гэж бодоод.
Х- Тэгээд салсан нь яамай даа.
З-Өө тэгсэн тэр цагдаагийн тэмдэгтэй наалт нь хуулрахгүй. Ёстой балиар цавуутай юм билээ шдээ. Тэгж нэг 80 мянгаар хуушуурдах шахсан шдээ ккк ...
6
Төгсгөлд замын цагдаа, тээвэр зохицуулалтынханд хүргэх “хов” байна. Нөгөө зурагтын шинэ эцсийн салдаг уулзвар дээр оройдоо нэг зохицуулагч гаргаж өгч байхгүй бол хойшоо өгсөж байгаа урсгал гудамжныхаа аман дээр гацахаар тэгээд бүх хөдөлгөөн таг зогсож бөглөрөө үүсэх юм аа. Нэг удаагийн цаг орчим бөглөрсөн бичлэгийг оруулав.
6
6
Үүгээр энэ уулзалт бичлэгээ өндөрлөж байна. Ер нь болж л өгвөл машинаа 1-р эгнээнд орхихгүй л байсан дээр юм байна лээ шүү. Би ч бас нэг ачуулах шахаад авсан. Сонин дуулгахад манай өвөөгийн хөгшнийг эмнэлэгт хэвтүүлсэн. Наранхүү гэх манай уншигч залуу сэтгэл гарган “Очирваань “ гэх өөрийн хувийн эмнэлэгтээ үнэ төлбөргүй хэвтүүлсэн. Би урьд нэг холбогдсон гэж бичиж байсан даа. Тэгээд эргээд нөгөө захирал нь болох уншигч Наранхүүтэйгээ холбогдож “хоёр дахь өдөр эрт хэвтүүлэх үү” гэсэн чинь “одоо шууд аваад ирээ Хоовоон. Өглөө эрт шинжилгээ эмчилгээгээ эхлүүлсэн нь дээр” гэснээр би хоёр хөгшнийг шуурхай зөөж Очирваань эмнэлэгт нь хүргэлээ. Хилийн цэргийн уулзварын нэлээн наана нь яг замын хойд хажууд байдаг. Манайхан тэрүүгээр явахдаа зөндөө харсан байх оо. Очирваань гээд томоор биччихсэн. Их том бас их тохилог эмнэлэг юм билээ. Өчигдөр орой ярьсан хөгшин хачин баяртай “Эмнэлэгт ч байгаа юм шиг зочид буудалд байгаа юм шиг. Их том өрөөтэй цэлгэр юм. Энэ өрөөндөө нэг охинтой хоёулаа байна. Өглөө, өдөр, орой хоол цай өгдөг юм байна. Юу л болоод байна даа хоовон минь. Нөгөө тансаг гэдэг нь болоод байна уу даа” гэж хошигнож байна лээ. Бодвол аятай тухтай эмчилгээ үйлчилгээ сайтай байгаа юм шиг билээ. Хөгшнийг хэвтүүлдэг өдөр нэг уншигчтайгаа нүүр тулсан уулзалтыг анх удаа хийлээ дээ. Наранхүү гэдэг яриа хөөрөөтэй сүрхий эр билээ. “Очирваань “эмнэлэг дээр болсон яриа хөөрөө зарим сонин хачиныг дараагийн дугаарт тавтай тухтай өгүүлэх болно. Ажлын өдөр тул өнөөдөр энэ хүрээд товчилж өндөрлье. Ажлын амжилт, манайхаан.
5
Иргэний дуу хоолойг нийгэмд түгээгч, Таксич Хоовон Хөх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ