Н.Номтойбаярын хэргийг хэрэгсэхгүй болгожээ

img

Нийслэлийн прокурорын газраас эрүүгийн зарим хэргийн шийдвэрлэлтийн талаар өнөөдөр мэдээлэл хийсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Номтойбаярт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон талаар мэдээллээ.

ө

Хэргийн мөрдөн байцаалтын явцад УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр нь хэн нэгнийг хутгалсан ул мөр илрээгүй бөгөөд хэрэг нотлогдоогүй учир хэрэгсэхгүй болгожээ. Н.Номтойбаяр энэ талаар "Би хүн хутгалах биш, харин ч хүн над руу хутга барьж дайрсан шүү дээ" гэж мэдээлж байсан.

а

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ