Ч.Сүрэнхорлоо: Нарийн цариг нь олон улсын стандартын төмөр зам

img

Монголын төмөр замын инженерүүдийн холбооноос мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хуралд Монголын төмөр замын инженерүүдийн холбооны тэргүүн Ч.Сүрэнхорлоо, гишүүн Б.Аюуш нар оролцсон юм. Монголын төмөр замын инженерүүдийн холбооны тэргүүн Ч.Сүрэнхорлоо:

5

-Манай улсын тусгаар тогтнолоос өмнө тус улсын нутаг дэвсгэр дээр төмөр зам барих, ашиглах санал Хятад, Оросын талаас тавигджээ. Үүнийг хойшлуулсан шалтгаан нь тусгаар тогтнолыг олж, бие даасан улс болсон үедээ, хожим шийдэхээр төрийн хүмүүс, ахмад үе маань асуудлыг бидэнд үлдээсэн юм байна. Өнөөдөр үндэсний төмөр замтай болох талаар түүхэн шийдвэр гаргах мөчид хөрш орнуудаа ялгаварлах, тэдний нөлөө орж ирэх тухай яриагаар түмэн олныг төөрөгдүүлэх болов. Энд төмөр замын цариг нь ямар байх уу гэдгийг онцолж улс төр хийсээр дотроо болон гадагшаа зам харилцаагүй болоход хүрлээ. Одоо энэ маргаан хэрээс хэтэрч улс оронд хэдэн үеэрээ төмөр замчид бий болж, салбарт нь 16 мянга давсан мэргэжилтэй ажилчид, инженер, техникүүд ажиллаж байхад тэдний туршлага, мэдлэг чадварт эргэлзсэн тухайгаа үг яриа, албан тушаалтны байр суурь хэвлэл м эдээллийн хэрэгслээр гарлаа. Үүнтэй холбогдуулан Төмөр замын инженерүүдийн холбооны нэрийн өмнөөс болон хувиасаа техникийн шинжлэх ухааны  эрдмийн зэрэг цолтой, мэргэжлийн инженер, ахмад төмөр замчин хүний хувьд дараах мэдэгдлийг хийж байна гэсэн юм. Уг мэдэгдэлд:

6

Нэг. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр царигийн хэмжээ нь 1520 мм-ээс өөр стандартын төмөр замыг барьж байгуулж  ашиглаж болохгүй гэсэн төрийн шийдвэрт хүрэх оролдлого газар авлаа. Үүх түүх маань учир холбогдолтой байдаг юм бол 1949  он хүртэл Налайхын уурхайгаас  Улаанбаатарын дулааны цахилгаан станц хүртэл буюу 750 мм өргөнтэй төмөр зам ашиглаж байлаа.  Хэрлэн-Тамсагбулагийн 380,5 километр урттай стандартын буюу 1435 мм төмөр замыг 1939 оны Халх  голын  дайны үед Оросын тал барьсан баримт хүртэл бий.  Орчин үед тээврийн хэрэгцээндээ тохируулан төмөр замын царигийн сонголтыг хийж, өөрсдөө барьж байгуулах эрх хэмжээг ямар нэг хэлбэрээр хориглох санаархлаа таслан зогсоохыг шаардаж байна.

6

Хоёр. Найрсаг, хөрш орнуудын  дунд оршиж, тэдгээрийн геополитикийн байнгын ашиг сонирхлыг харгалзаж, өөрсдийн эрх ашигт тохирсон зам харилцаа тээвэртэй болоход саад хийхээ болихыг улстөрчдөд сануулж байна.  Тус тусын төмөр замын царигтай гадаад улс орнуудын нэрийг барьж өөрийн дотоодын  өрсөлдөгч нараа дарж авах гэсэн увайгүй хүмүүс монголын жирийн иргэдийг санал бодлоор нь хоёр хуваах, мэргэжлийн  хүмүүсийг байр сууриар нь талцуулах гэж оролдож байгаа нь зохисгүй. Төр засгийн хэргийг үймүүлэх төдийгүй гадны орнуудтай дайсагнуулахад турхирч  байгаатай адил юм.

5

Гурав. Төмөр замын мэргэжил эзэмшиж, ажил хөдөлмөр эрхэлж байгаа хамт олон, хувь хүмүүст өргөн нарийн царигийн ялгаанаас болж өөр хэл усаар ярих, мэдлэг чадавхи нь хүрэхгүй болох тухай ухуулж байгаа нь зориудын тархи толгой эргүүлсэн үйлдэл бөгөөд төмөр замын бус эрх ашигт үйлчлэх байр сууринд зарим албан тушаалтнууд шилжсэн болохыг харууллаа. Энэхүү болчимгүй, шударга бус хандлагынхаа төлөө “УБТЗ”-ын даргын үүрэг гүйцэтгэгч Г.Сэрээнэндорж уучлалт гуйх,  үндэсний төмөр замчдыг өөр царигийн төмөр зам дээр ажиллаж чадахгүй гэж гутаах, Европын стандартын  техник технологитой танилцах, тэдний зориг эрмэлзлэлийг хааж боох хүслээ орхихыг зөвлөж байна. Бидний дунд бас Хятад улсын их дээд сургуулиар энэ мэргэжлийг эзэмшсэн залуучууд байгаа гэдгийг мартаж болохгүй.

6

Дөрөв. Монголчууд олон арван жилийн өмнө урд хөрштэйгөө төмөр замаар холбогдож зах зээлийн эдийн засагт шилжих хүнд үеийг энэхүү хилийн гарцын ачаар даван туулсан билээ. Одоо энэ бүс нутагт зам харилцаа хөгжих тусам төмөр замын царигийн зөрүүтэй байдлаас учирч буй бэрхшээлийг даван туулах гэж олон зуун сая доллартай тэнцэх хөрөнгийг зориулж, илүү зардал, авлигын хор уршгийг амссаар ирлээ. Ачаа бараагаа хоёр талдаа шилжүүлэн ачиж байгаагаас үүдэлтэй цаг хугацаа алдаж, хоёр улсын хооронд нэг талын хил дамнасан хоосон тээвэр хийсээр байна. Өөрөөр хэлбэл хилийн төмөр замууд нь нэг талын ашиглалттай, байгаль эколог  хэмнэлтийн тухай ойлголтыг уландаа гишгэсэн тээврийн дүрэм  журам үйлчилдэг. Энэ байдлыг  засахын төлөө шийдвэр гаргагчид хуруугаа ч хөдөлгөхгүй өдий хүрсэн тул шинэ цагийн удирдагчид  анхаарах цаг болжээ.

6

Тав. Төмөр замын өмнөд хаалга Замын-Үүд бол олон царигтай төмөр замыг нэг дор ашиглаж, ажил үйлчилгээг монгол хэлээр явуулж байдаг газар. Зам сум нь зүтгүүр вагон нь манай өмч хөрөнгө, стандарт нь манай улсад, бидний мэргэжилд тохирсон тул Хятад Оросоор нь ялгаварлан хандах, түүнээс болж дахин сургалтанд  хамрагдах шаардлага байхгүй. Өнөөдөр бодит байдал дээр төмөр замын өргөн нарийнаас үл хамааран тээврийн үйлчилгээг, галт тэрэгний удирдлагыг монголын төмөр замчид хэвийн явуулж байна.  Тэднийг юм мэдэхгүй чадахгүй, нарийн царигаас болж  тэднийг давтан сургах шаардлага гарна гэж улс  төрийн захиалгаар, дарга нарын шахалтаар  сурталчилж байгаа мэргэжил нэгт нөхөддөө харамсаж байгаагаа илэрхийлье  гэжээ.

6

Мөн Төмөр замын инженерүүдийн холбооны гишүүн Б.Аюуш:

6

-Тавантолгой-Гашуун сухайтын төмөр замын ажил ямар явцтай байгаа талаар мэдээлэл өгье. Анх энэ төслийг  “Энержи ресурс” компани концевцийн гэрээгээр  2009 онд ажлыг эхлүүлсэн.  Уг гэрээнд 19 жилийн дараа Монголын талд 51 хувийг шилжүүлэхээр байсан. Энэ компани ерөнхий гүйцэтгэгч компани сонгон шалгаруулахаар зарласан. Үүний нэг компани нь “Samsung”.  Уг ажлыг  энэ хоёр компани 594,6 сая ам.доллараар хийж гүйцэтгэх үнийн санал өгсөн байдаг.  Үүний дараа Засгийн газрын тогтоол гарч  “Энержи ресурс” компани концевцийн гэрээг цуцлаад Монголын төмөр замд энэ ажлыг шилжүүлж өгсөн.   Ингэхдээ  уг ажлыг туслан гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгжийг судлах хэрэгтэй гэж тогтоолын заалтад тусгасан байдаг. 2013 оны хавраас  “Samsung” ерөнхий гүйцэтгэгч компаниар сонгож аваад ажлыг эхлүүлсэн. “Монголын төмөр зам”, “Энержи ресурс”,  “Samsung” компанийн хооронд  эрх шилжүүлэх гэрээ байгуулсан байдаг. Гэрээний нөхцөлийг эцэслэн тохирсон гэх гэрээний үнийн дүнгээс  45,6 сая ам.долларын  илүү зөрүү гардаг. Энэ асуудлыг Монголын төмөр замын инженерүүдийн холбооноос шалгуулна гэсэн юм.  Тэднийг мэдээлэл хийсний дараа Монголын төмөр замын инженерүүдийн холбооны тэргүүн Ч.Сүрэнхорлоогоос зарим зүйлийг тодрууллаа.

6

-Нарийн цариг тавьсанаар ямар давуу талтай вэ?

-Нарийн цариг бол хэд хэдэн ач холбогдолтой. Уул уурхайн бүтээгдэхүүнээ далайд шууд тээвэрлэх, гаргахын тулд  зам зуур ачиж буулгахгүйгээр шууд тээвэрлэх  юм. Нарийн цариг нь олон улсын стандартын төмөр зам. Олон улсын стандартын төмөр зам гэдэг нь  олон зуун жилээр шалгарсан, батлагдсан, өндөр даацын галт тэрэг тээвэрлэх боломжтой, нэг гол дээр дарах даралтын хэмжээ нь өндөр боловсронгуй технологи.  Царигийн нарийн нь ч, өргөн нь  ч бай нэг л шинжлэх ухаан.  Манайд Сайншандын гангын, нефть боловсруулах, цементийн  үйлдвэр барина гээд байна.  Монгол Улс үйлдвэржих хэрэгтэй. Энэ үйлдвэрүүдийг байгуулахад  тухайн бүтээгдэхүүнийг тээвэрлэх  хэрэгсэл нь төмөр зам.  Тийм учраас бид төмөр замаа цааш нь өргөжүүлэх  хэрэгтэй байна. Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхгүй, 30-100  жилийн баталгаатай  төмөр замыг яаж барих вэ гэдгийг инженер техникийн ажилтнууд, мэргэжилтнүүд, улс төрчид  хамтран хэлэлцэж, ашигтай шийдэл гаргах нь чухал юм.

6

-Төмөр замыг барихад Хятадын талаас ажилтан авна гэсэн яриа байна. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?

-Улаанбаатар төмөр замыг анх барихад оросын хоригдол цэргүүдийг л ажиллуулсан. Тэгэхэд монголчууд өөрсдөө оролцоогүй. Хаана ажиллах хүчин байна,  түүнийг дайчлах л хэрэгтэй.  Бид өөрсдөө төмөр зам барьж байсан туршлага, түүх байхгүй. Хойд, урд хоёр хөрштэйгээ нийлээд хамтраад ажиллахаас өөр аргагүй.  Өргөн, нарийн царигтай  төмөр зам нь нэг л шинжлэх ухаан. Үүнд манайхны  мэдлэг чадвар дутна  гэсэн зүйлгүй.  Манай мэргэжилтнүүдийг сургалтад хамруулах шаардлагагүй.

6

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ