Ц.Мянганбаярын хэргийг шүүхэд шилжүүлжээ
“Монгол газар” компанийн захирал Ц.Мянганбаярын орон нутгийн тусгай хамгаалалттай газарт хууль бусаар ашигт малтмал ашигласан, олборлосон эсэх хэргийг энэ сарын 23-нд Дүүргийн II прокурорын газарт хянаж шүүхэд шилжүүлжээ.
ө
Улсын мөрдөн байцаах газарт явуулсан мөрдөн байцаалтын явцад Ц.Мянганбаяр нь Өвөр-хангай аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга зэрэг 18 хүнтэй бүлэглэн ийнхүү хууль зөрчсөн болохыг тогтоосон гэнэ. Энэ хэрэгт “Монгол газар” болон тус компанитай гэрээтэй, хамтарч ажилладаг гэх Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэр “Бөөрөлжин” гэх газарт үйл ажиллагаа явуулж буй “Зул мөнх”, “Бадмаараг”, “Шар зүлэг”, “Шинэ уянга” компаниудыг мөн шалгаж байгаа юм.
ө
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ