ИНЕГ-ын дарга асан С.Батмөнхийн хэрэг шүүхэд шилжжээ

img

ИНЕГ-ын дарга асан С.Батмөнх, тус газрын Санхүү, эдийн засгийн ерөнхий менежерээр ажиллаж байсан Г.Наранцэцэг, Агаарын тээврийн бодлого зохицуулалтын ерөнхий менежер, газрын дарга асан Д.Эрдэнэбат нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ. Уг хэргийг Дүүргийн II прокурорын газарт хянаж, яллах дүгнэлт үйлдэн өнгөрөгч сарын 26-ны өдөр шүүхэд шилжүүлжээ. Энэ тухай мэдээллийг өнөөдөр Нийслэлийн прокурорын газраас өгсөн.

6

ИНЕГ-ын харьяа “Чингис хаан” олон улсын буудлын инженерь техникийн ажилчдын үндсэн чиг үүрэгт хамаарах, тэдгээрийн ажил үүргийн хуваарьт тусгагдсан, тэдгээрээр хийж гүйцэтгүүлэх боломжтой  “Оператор”-ын ажлыг хийж гүйцэтгүүлэхээр “Электрон системс” ХХК-нийг тендерт хууль бусаар сонгон шалгаруулсан болохыг мөрдөн байцаалтын явцад тогтоожээ. Үүний улмаас улсад 1.062 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.

6

Мөн тэд “Медиа саммит Лимитед” компанийн Хонконг дахь HSBS банкин дахь харилцах дансанд 150 мянган ам.доллар шилжүүлж, “Электрон Системс” ХХК-ний Голомт банкин дахь дансаар 144.960 мянган ам.долларыг буцаан хүлээн авчээ. Түүнчлэн “Трэшур космо лимитед” компанийн Хонконг дахь HSBS банкны харилцах дансанд 155 мянган ам.доллар шилжүүлж, 153.993 ам.доллар, 202.500 ам.доллар, 39.968 ам.долларыг тус тус Ц.Батнасангийн Худалдаа хөгжлийн банкны дансаар дамжуулан М.Батболдын Худалдаа хөгжлийн банкны дансаар буцаан хүлээн авч мөнгө угаасан гэмт хэрэгт холбогдсон нь илэрсэн байна.

5

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

болд:
энэ буяндалай билүү балай чбилүү тэр хужаа бөгс ураад байгаан бишүү зайл зайл энэ залуучууд инисэхэд их зүйл хийсэн чадалтай мундаг залуус амжилт
2014-08-21
hangal:
тэр атг болон прокрор чин жинхэн авилгад автцан гарууд байдаг юм бишүү хэрэг өгөөд ялд унагавал цолоор шагнуулаад ийм газарыг хэн шалгах ёстойн монголын шоронд хүмүүс нь багтахгүй байна болж л өгвөл ял өгөх санаатай
2014-08-21
заяа:
нотлох баримтгүй хэн нэгний үгээр зүгээр л эрх ашиг орлогын төлөө шэм зэмгүй мэдлэг боловсролтой хийж бүтээх залуучуудыг гүтгэж энэ хэдэн хүнийй амидралаао тоглох гэж тэгээд эх орон ч гэж дээ жинхэн захиалга өгдөг хүний уланд ыайдаг болждээ энэ хүмүүс хорхойд ч хоргүй буруугүй
2014-08-21