Солонгосын дайн дууссаны 64 жилийн ойг тэмдэглэв
Солонгосын дайн дууссаны 64 жилийн ойг Хойд Солонгос нижгэр тэмдэглэсэн тухай “ВВС” агентлаг мэдээллээ.
Өмнөд Солонгосын “Yonhapnews” агентлагийн мэдээлсэнээр “Пхеньянд урьд хожид болж байгаагүй томоохон хэмжээний сүрт жагсаал болсон гэв. Цэрэг дайчдын нэгдсэн жагсаал Пхеньяны төв талбайд болжээ. Энэ удаагийн жагсаалд 5000 гаруй хүн оролцсон байна. Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун баярын арга хэмжээнд оролцож, зочид төлөөлөгчид, ард иргэд, цэрэг армийнхантайгаа гар даллан мэндчилсэн ч үг хэлээгүй” аж.
Харин Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Ын Хэ Хойдын удирдлагуудад мэндчилгээ явуулжээ. Өмнөдүүд Сөүл хотноо баярын парад зохион байгуулсан байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ