Хүүхэд түлсэн багшийг гурван сар баривчилна
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 113 дугаар цэцэрлэгийн багшаар ажиллаж байхдаа хүүхэд тарчлаасан багшид гурван сар 10 хоног баривчлах ял шийтгэжээ.
Цэцэрлэгийн багш Я.Нямцэцэг нь гурван настай А.Баян-Эрдэнийг өмдөндөө шээсэн гэх шалтгаанаар баруун төмсөгний дээд талыг нь асаагуураар түлэн цэврүү үүсгэж, баруун өгзөг, гуянд цус хуралт бүхий гэмтлүүдийг учруулсан болох нь тогтоогдсон байна.
Мөн ХУД-ийн 12 дугаар хорооны 190 дугаар цэцэрлэгийн багшаар ажиллаж байх хугацаандаа бага насны хүүхдийг байнга зодож тарчлаасан Д.Цэнд-Аюушд холбогдох хэргийг шүүхээр шийдвэрлэжээ. Түүнд Эрүүгийн хуулийн 100.1-т зааснаар 2.1 жил хорих ял оногдуулж, нэг жилийн хугацаагаар тэнсэн харгалзжээ.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ