Хүүхэд хүчирхийлсэн Бангладеш иргэний хэргийг шүүхэд шилжүүлжээ
Бангладеш Улсын иргэн Рахман Атикурт холбогдох хэргийг Дүүргийн II прокурорт хянаж, шүүхэд шилжүүлсэн байна. Бангладеш Улсын иргэн Рахман Атикур нь БГД-ийн нэгдүгээр хороо “Богд-Ар” хорооллын 1А-17 тоотод оршин суух гэртээ өөрийн охин зургаан настай Л.Жулиаг хүчирхийлсэн болох нь тогтоогджээ.
ө
Тэрбээр бага насны хүүхдийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь далимдуулан хамт амьдрах хугацаандаа удаа дараа бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан хэрэг үйлдэж байсан байна. Уг хэрэгт Эрүүгийн хуулийн 125.2 буюу “насанд хүрээгүй, бага насны хүүхдийг далимдуулан бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан” гэх заалтаар хэрэг үүсгэн шалгажээ. Энэ зүйлд хэрэгтнийг таваас арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.
ө
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ