Вакцинжуулалтыг эмийн бодлогод тусгахыг анхааруулав

img

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ. Хуралдаанаар эхлээд Монгол хэлний тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн дэмжсэн юм.

өа

Дараа  нь “Эмийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.  Энэ бодлого нь 2014-2018 онд эм зүйн салбарын хөгжлийн чиглэлийг тодорхойлох, хүн амыг эмчилгээний өндөр идэвхтэй, аюулгүй чанарын баталгаатай, боломжийн үнэтэй эмээр хангах нөхцөлийг бүрдүүлэхэд баримтлах үндсэн баримт бичиг болох аж. Шинээр боловсруулсан бодлого нь ДЭМБ-аас зөвлөмж болгож буй эмийн чанар, аюулгүй байдлын баталгаа, эмийн зохистой хэрэглээ, эмийн хүртээмж, хангамж, эм худалдан авах боломж, эм зүйн салбарын зохицуулалт, засаглал, хүний нөөц, судалгаа, хөгжлийн хандлага, хяналт үнэлгээ гэсэн найман бүрэлдэхүүн хэсэгтэй юм байна.

өа

Гишүүдийн зүгээс эмийн үнийн зохицуулалт, төрийн өмчит эмнэлгүүдийн эм худалдан авах ажиллагаа, эмийн хяналтын тогтолцооны талаар болон бодлогын баримт бичигт төрийн оролцоог хэрхэн тусгасан талаар тодруулж байв.  Түүнчлэн эмийн бодлогод төр ямар түвшинд оролцох оролцооны зааг ялгааг тодорхой болгож өгөх хэрэгтэйг анхаарууллаа. Мөн вакцинжуулалтын талаар ч тусгах нь зүйтэй гэдгийг хэлсэн юм.

өа

Гишүүд асуулт асууж хариулт авч дууссаны дараа зарчмын зөрүүтэй саналын томьёолол болон найруулгын чанартай саналын томьёоллоор тус бүр санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

өа

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ