Улаанбаатарт 24 хэм дулаан
Өнөөдөр нутгийн баруун хэсгээр бороо орохыг малчид, ард иргэдэд анхааруулж байна.
h
Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн ихэнх, төвийн нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи нутгийн зүүн хэсгээр зүүн хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 17-22 хэм, Алтайн өвөр говь, Их нууруудын хотгор болон говийн нутгийн өмнөд хэсэг, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын сав газраар 26-31 хэм, бусад нутгаар 21-26 хэм дулаан байна.
g
Улаанбаатар хотод үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 4-9 метр. 23-25 хэм дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт 10 хэм дулаан, харьцангуй чийг 75 хувь, агаарын даралт 869 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ