Босоо заяатай Монгол
Үндэсний их баяр наадам болоход 10 гаруй хоногийн хугацаа үлдээд байна. Энэ жилийн баяр наадмын нээлт, хаалтын ёслолын үйл ажиллагаа, Төрийн хүндэтгэлийн тоглолтын ерөнхий найруулагчаар Төрийн соёрхолт, Монгол Улсын гавъяат жүжигчин Д.Сосорбарам ажиллаж байна. Тэрбээр энэ жилийн наадмын урлагийн тоглолтыг бүхэлд нь “Босоо заяатай Монгол” агуулгаар найруулж байгаа аж. Нүүдэлчин ард түмний түүх, философи, гайхамшгийг харуулах урлагийн тоглолтод 21 эмэгтэй уртын дуучин, 21 эрэгтэй хөөмийч, 33 бие биелээч уран бүтээлээ дэлгэх юм байна. Мөн 60 хүний бүрэлдэхүүнтэй үлээвэр хөгжмийн баг тоглохоор бэлтгэлээ хийж байна.
ө
Төв цэнгэлдэх хүрээлэнд болох Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын ёслолын үйл ажиллагаанд 5000 орчим уран бүтээлч оролцох бол Соёлын төв өргөөний Төрийн хүндэтгэлийн тоглолтод 1000 гаруй уран бүтээлч уран бүтээлээ толилуулах аж. Энэ жилийн наадмын урлагийн арга хэмжээнд нийт 300 сая төгрөг төсөвлөсөн бөгөөд Төв цэнгэлдэхийн ёслолын арга хэмжээнд 250 сая, Соёлын төв өргөөний тоглолтод 50 сая төгрөг зарцуулах юм байна.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ