Өнөөдөр болох үйл явдлын тойм

img

Туушин зочид буудлын 5 давхарт

09:00 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ''Азийн супер сүлжээ-Гобитек'' сэдэвт Олон улсын хурлын нээлтэнд оролцож үг хэлнэ.

а

“Blue sky” цамхагийн “Diamond” хурлын танхимд

09:00 цагт: ДЭМБ-аас Монгол Улсын Засгийн газарт “Улаанбурханы тархалтыг таслан зогсоосныг баталгаажуулсан батламж”-ийг хүлээлгэн өгөх ёслол болно.

а

МХЕГ-ын хурлын танхимд

09:00 цагт: “Бичил уурхайн нөхөн сэргээлтийн аргачлалыг боловсруулах, байгалийн нөөцийн зохистой ашиглалтыг хангах, биологийн олон янз байдал, амьдрах орчныг хамгаалах” сэдэвт хоёр өдрийн үндэсний хэмжээний сургалт семинар эхэлнэ.

а

БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт

09:00-12:00 цагт Өвөрмонголын уламжлалт анагаах ухааны эмч нар үнэ төлбөргүй үзлэг хийнэ.

а

НЗДТГ-ын А танхимд

10:00 цагт НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал болно. Хуралдаанаар иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэх 52 байршлын 20 байршлын зургийг батлах тухай асуудлыг хэлэлцэнэ.

а

МН мэдээллийн төвд

11.00  цагт Нийслэлийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвөөс “Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд тулгамдаж буй асуудал” сэдвээр хэвлэлийн бага хурал зарлалаа.

х

“Кэмпински” зочид буудлын “Алтай” танхимд

11:00-14:00 цагт Монголын Татварын Мэргэшсэн зөвлөхүүдийн ТМЗНийгэмлэг болон Японы Татварын Мэргэшсэн Зөвлөхүүдийн TKC Нийгэмлэг нарын хамтын ажиллагааны 2 дугаар чуулга уулзалт болно.

х

Эрүүл мэндийн яамны хурлын “А” танхимд

11:15 цагт БНСУ-ын Эрүүл мэнд, нийгмийн хамгаалалын дэд сайд Янг Хьюн Чой тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 24-27-ны өдрүүдэд Монгол улсад айлчилж байна. Айлчлалын хүрээнд хийж буй хоёр улсын дэд сайдаар ахлуулсан ажлын хэсгийн зөвлөлдөх хуралдаан болно.

х

Тэнгэр бөөний худалдааны төвийн баруун талд

12:00 цагт: Гол нэрийн барааны үнийг тогтворжуулах дэд хөтөлбөрийн хүрээнд махны чанар, стандартыг хангах, улсын хэмжээнд хамгийн том “Махны иж бүрэн агуулах” нээлтээ хийнэ.

х

“Интерном” номын дэлгүүрийн төв салбарт

12:00 цагт Мүраками Харүки "1Q84" номын нээлт болно.

х

Үндэсний мэдээллийн төвд

12:30 цагт: “Газар шороогоо хамгаалах иргэдийн индэр” холбооноос Газрын тухай хуулийг бүх ард түмнээрээ хэлэлцье сэдэвт хэвлэлийн бага хурал зарлалаа.

а

Энэрэл эмнэлэгт

13:00 цагт: “Нийгмийн эмзэг бүлгийн иргэдийн сүрьеэ өвчнийг бууруулахад төрийн болон төрийн бус байгууллагуудын оролцоо, дэмжлэг” уулзалт зөвлөлгөөн эхэлнэ.

а

Нийслэлийн Тээврийн газарт

13:30 цагт:  Нийслэлийн Тээврийн газраас Наадмын өдрүүдийн нийтийн тээврийн үйлчилгээний талаар мэдээлэл өгнө.

а

CENTRAL TOWER зочид буудлын 7 давхарт

15:00 цагт: Хятад Монголын найрамдлын цуврал арга хэмжээний нэг болох "2014 Хятадын монгол ном сэтгүүлийн үзэсгэлэн"-гийн нээлтийн ёслол болно.

а

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ