Үйлдвэр ч үгүй, мөнгө ч үгүй
“ДЦС-2” ТӨХК-ийг түшиглэн жилд 210 мянган тн хагас коксжсон шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадал бүхий цогцолбор байгуулахаар болсон. Жилийн өмнө шийдэгдэж, ажил нь эхэлсэн ч үйлдвэр өнөөг хүртэл ажилласангүй. Үйлдвэр ашиглалтад орох нь битгий хэл ажил нь бүрэн зогсолтын байдалтай байгаа аж. ЭБЭХЯам төслийн гүйцэтгэгчээр “ Аморе интернэшнл “ ХХК, ОХУ-ын “ Сибтерио” компанийн түншлэлийг сонгон шалгаруулж гэрээ байгуулах зөвшөөрөл олгосон байдаг. Ингэхдээ гүйцэтгэгчдэд улсын төсвөөс 14.058.7 сая төгрөгийн санхүүжилт өгсөн ч нэг ширхэг ч түлш үйлдвэрлээгүй. Уг асуудалд Үндэсний аудитын газраас аудит хийжээ. Үйлдвэрлэлийн нөхцөлд туршиж үзээгүй байхад санхүүжүүлсэн, төслийн гэрээний хэрэгжилт, гүйцэтгэлд тавих хяналт хангалтгүй, ажлын гүйцэтгэлийг хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлж тайлагнаагүй, гүйцэтгэлийн дүнг тооцолгүй нийт төлбөрийн 90 хувийг шилжүүлсэн хэмээн аудитынхан дүгнэсэн байна. Товчхондоо бол төр 14.058.7 сая төгрөгийг хий хоосон зарлагадсан гэсэн үг.
а
Өнгөрсөн оны наймдугаар сард Уул уурхайн сайд Д.Ганхуяг тус үйлдвэрийг байгуулах ажилтай газар дээр нь очиж танилцсан. Тэгэхэд барилга угсралтын ажил бүрэн дууссан, зуухны өөрчлөлтийн ажил үлдсэн хэмээн танилцуулж байсан гүйцэтгэгчид тэр цагаас хойш юу ч хийгээгүй бололтой. Агаарын бохирдлыг бууруулах үндэсний дарга П.Цагаан "ДЦС-II ТӨХК шахмал түлшний үйлдвэр барих амлалтаа хэрэгжүүлж чадахгүй бол мөнгөө буцааж тушаа, эсвэл түлшээ нийлүүлэх ёстой" гэсэн лүндэн буулгаж байсан ч тусыг олоогүй бололтой. Шалгаруулсан байгууллагадаа сануулга өгч, санхүүжүүлсэн хөрөнгөдөө хяналт тавьдаггүйн нэгэн жишээ шахмал түлшний үйлдвэр боллоо.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ