“Sewol”-ийн ослоор амьд үлдсэн сурагчид хичээлдээ сууж эхлэв
Өмнөд Солонгосын Ансан мужид байрлах Данвон ахлах сургуулийн сурагчид өнгөрсөн дөрөвдүгээр сард Чежү арал руу “Sewol” нэртэй хөлөг онгоцонд зорчиж явахдаа осолдож, живсэн билээ. Тус ослоор ойролцоогоор 200 гаруй сурагч, 10 гаруй багш, сурган хүмүүжүүлэгч харамсалтайгаар амиа алдсан юм.
1
Дээрх ослоос болж Данвон ахлах сургуулийн сурагчид хичээлдээ явахаас татгалзаж, хоёр сарын турш сургууль хаалгаа барьжээ. Тэгвэл тус сургуулийн сурагчид өчигдрөөс эхэлж хичээлдээ сууж эхэлсэн байна.
Тэднийг хичээлдээ ирэх үед амиа алдсан сурагчдын гэр бүл хүлээн авч уулзаж, анд найзуудынхаа өмнөөс онц сурахыг хүсчээ. Сургуулийн захиргаа хөлгийн ослоор амьд үлдсэн сурагчдад зориулж долоо хоногт хоёр удаа сэтгэл зүйн хичээлийг нэмэж оруулах шийдвэр гаргасан байна.
Нийслэл Сөүл хотноо “Sewol” хөлгийн ахмад Ли Жүн Сёк болон багийн 15 гишүүний шүүх хурал үргэлжилж буй.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ