МАН-ынхны санал дээр АН-ынхны хүсэл нэмэгдэх үү

img

УИХ-ын чуулганы энэ өдрийн нэгдсэн хуралдаанаар Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах асуудлыг хэлэлцэнэ. Хэлэлцэх асуудлын хоёрдугаарт жагссан уг асуудлыг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт танилцуулах юм. Эдийн засгийн хүндрэлийн гол буруутнаар тодорч, суудлаа өгч хариуцлага үүрэхээр болоод буй түүнийг олонх авч үлдэнэ гэсэн бат итгэлтэй байгаа ч сүүлд гарсан мэдээллүүд эргэлзээ төрүүлж байна. Хамгийн сүүлд гэхэд түүнийг огцруулах хүсэлтэй АН-ын гишүүдийн нэрс тодорхой болсон тухай мэдээлэл гарч эхэлсэн. Түүний эсрэг кноп дарах АН-ынхныг УИХ-ын дарга З.Энхболд тэргүүлж, гишүүн С.Одонтуяа, Г.Баярсайхан, Ж.Батзандан, М.Батчимэг, Д.Зоригт, Х.Баттулга нарын нэрс харагдаж байна. Хэрэв энэ мэдээлэл үнэн бол Н.Батбаярыг унагах хүсэлтэй АН-ынхан дээр түүнийг огцруулах саналтай МАН-ынхан нэмэгдэхээр тэрбээр сайдаар үлдэх нь тун ч эргэлзээтэй асуудал болно. Нэмэр дээр нэрмээс гэгчээр түүний эргэн тойрны хүмүүсийг хууль хяналтынхан шалгаж, чамгүй асуудал үүсгээд буй.

а

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаас ногоон гэрлээр гарч ирж, УИХ-ын чуулганы өнгөрсөн долоо хоногийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх байсан ч спикер долоо хоногоор хойшлуулсан Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах эсэх асуудал өнөөдөр шийдлээ олно биз ээ.

ө

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ