Бангкок шорон болж хувирлаа

img

Өнгөрсөн сарын эхээр Тайландын цэрэг армийн удирдагч Прауз Чан-оча Засгийн эрхийг авч, зарим хэсэгт онц байдал зарлаж, хөл хорио тогтоосон билээ. Хагас жилийн турш үргэлжилсэн эсэргүүцлийн жагсаалын үндсийг таслахын тулд ийм шийдвэрийг Засгийн газар гаргасан хэмээн Прауз Чан-оча мэдэгдэж байсан юм. Нийслэл Бангкок хотноо өнөөг хүртэл 20 мянга гаруй армийн цэрэг хяналтаа тогтоож, 100-аас дээш хүн цугларсан тохиолдолд шууд тарааж буй.

5

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн “Тайландын нийслэл Бангкок иргэдийн хувьд шорон болж хувирлаа” гэж хэлжээ. Тэрбээр “Армийнхан Засгийн эрхийг авсан нь иргэдийн хувьд асар хүнд дарамт болж байна. Тайланд нарлаг сайхан улс. Дэлхийн аялал жуулчлалын цөм. Харин нийслэл Бангкок хотод иргэдээсээ олон цэрэг хяналтаа тогтоосон нь болчимгүй үйлдэл. Шорон л ийм хатуу хяналттай байдаг” хэмээсэн байна.

6

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ