Украины хагас сая иргэн Ростов мужид ирэв
Украины 500 мянган иргэн Оросын Ростов мужид ирсэн тухай ОХУ-ын Холбооны цагаачдын албаны төлөөлөгч Антолий Кузнецов мэдэгджээ. Тэрбээр ОХУ-Европын холбооны цагаачдын асуудлаарх нэгдсэн чуулга уулзалтад оролцож байхдаа ийнхүү хэлжээ. Кузнецов хэлэхдээ “Украины хямрал Орост хүртэл мэдрэгдэж байна. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхэлсэн эсэргүүцлийн жагсаал, цуглаан, мөргөлдөөнөөс хамгийн их хохирол амссан бүлэг бол ард түмэн. Украины зүүн хязгаарт дайныг санагдуулам үйл явдал өрнөж байна. Арми, босогчид нэг нэгэн рүүгээ харилцан гал нээж иргэдийн амь насанд заналхийлж, тус улсаас 500 мянган иргэн Ростов мужид ирлээ” гэжээ.
6
Харин ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев Ростов мужид ирсэн иргэдийг нэн даруй газар нутгийг нь чөлөөлөхийг шаардсан юм. Медведев “Украин Орос болон Ерөнхийлөгч В.Путинмийг хямралдаа буруутгаж буй” хэмээжээ.
6
Өнгөрсөн сард Ростов мужид байрлах Украины дүрвэгсдийн лагерьт Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын тэргүүн Ламберто Занньер очиж, нөхцөл байдалтай танилцаж Украины удирдлагуудад шаардлага хүргүүлсэн юм.
5
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ