Суаресийн хазалтын тухай хүмүүс юу хэлэв
Уругвайн шигшээ багийн довтлогч Луис Суарес Италийн эсрэг тоглохдоо хамгаалагч Жоржо Кьеллинигийн мөрийг хазсан нь дуулиан тариад байгаа билээ. Суаресийн хувьд талбайд өрсөлдөгчөө хазах нь гэм биш зан, гэнэт биш өвчин болчихоод байгаа юм. Урьд нь тэрбээр “Аякс”-т байхдаа Оман Баккалийг хазаж 7 тоглолтод оролцох эрхээ хасуулсан бол “Ливерпуль”-д ирээд ч шүд нь дахин загатнаж, “Челси”-гийн Бранислав Ивановичийн гарыг хазаад авсан билээ. Энэ хазалтынхаа төлөө тэр 10 тоглолтоор шийтгүүлсэн. Харин энэ удаад аль нэг улсын лигийн тоглолтод бусад хөлбөмбөгийн дэлхийн аваргын талбайд улсынхаа нэрийн өмнөөс тоглохдоо Италийн хамгаалагчийг хэд хэдэн тэрбум хүний нүдний өмнө хазаад амжлаа.
6
Луис Суаресийн гурав дахь хазалтын тухай хүмүүс юу хэлж буйг багцлан хүргэе.
55
ОУХХ: Луис Суаресийн хийсэн үйлдлийг хянаж үзэхээр манай ОУХХ-ны сахилгын комисс ажиллаж эхэлсэнийг мэдэгдэе.
5
Луис Суарес: Би тэрний мөрөнд л хүрсэн. Өөр зүйл үгүй. Надад мэдэж байгаа юм алга. Хэрвээ ОУХХ нөхцөл байдлыг дахин хянаж үзэх юм бол сайн нягтлаг.
5
Оливер Кей /The Times/: Би яг дүрэм зөрчихийг нь хараагүй. Харин мөрөн дээрх шүдний орыг бол харсан.
5
Марк Огден /The Telegraph/: Одоо Ливерпулийн хөгжөөн дэмжигчид ч Суаресийг хамгаалахад хэцүү. Тэр гурван удаа өрсөлдөгчөө хазаж байна шүү дээ.
5
Гильем Балаг: 2010 оны арваннэгдүгээр сар, 2013 оны дөрөвдүгээр сар, 2014 оны зургаадугаар сар. Суарес алдаанаасаа суралцахгүй юм аа.
5
Рори Смит /The Times/: Үнэхээр аймаар зүйл хийлээ. Луис шигшээ багийнхаа дараагийн тоглолтыг өнжихөөс гадна өөр ч олон тоглолт өнжих байхаа.
5
Дэниел Тейлор /The Guardian/: Одоо тэр Их Британийн хэвлэл мэдээллийн хэрэгслийг хэрхэн буруутгахыг нь харья л даа.
5
Майкл Оуэн: Намайг юу харсныг хэлээд өгөөч. Суарес дахиад хэн нэгнийг хазчихав уу? Би юу хэлэхээ ч мэдэхгүй байна. Үнэндээ би Суаресийн тоглолтод дуртай. Гэвч энэ залуу өөрийгөө хянаж чаддаггүй юм шиг байна.
5
Жейсон Макатир: Луис, чи юу хийгээд байгаа юм бэ? Талбайд гараад зүгээр тоглочихож болдоггүй юм уу?
5
Стэн Коллимор: Суарест эмч хэрэгтэй. Тэр яав ч эрүүл биш. Түүнийг тоглолтоор торгож байж л байдлыг ойлгуулна.
5
Жои Бартон: Тэр дахиад л ингэлээ. Суарес одоо хоёр жил хөлбөмбөг тоглохгүй байх шийтгэл хүлээх ёстой юу? Уг нь надад Луис таалагддаг. Түүний тоглолтыг үзэх дуртай. Түүнийг багтаа байнга л хармаар санагддаг. Гэхдээ одоо түүнийг өмгөөлж болохгүйг ойлгож байна. Гэхдээ би хөлөө хугалуулж байхаар хазуулахыг илүүд үзнэ.
5
Мэтт Ли Тиссье: Блаттер болон ОУХХ Суаресийг хэрхэн нь сонин байна.
5
Найжел шорт: Ойрын тэмцээнд би өрсөлдөгчөө хаздаг юм уу?
5
Жоржо Кьеллини: Суарес бол хөгийн амьтан. ОУХХ Суаресийг од гээд дэлхийн аваргад цаашид тоглуулахын тулд шийтгэхгүй байна. Тэд эр зориг гаргаад намайг хазсан хэсгийн бичлэгийг дахиад үзчихвэл баярлана. Шүүгчид би шүдний орыг нь харуулсан ч яагаа ч үгүй юм шиг яваад өгсөн.
Харин Суарес тоглолтын дараа өрсөлдөгчийгөө хазаагүй гэж гүрийсэн байна. “Тиймэрхүү явдал талбайд гарч л байдаг. Би түүний мөртэй л мөргөлдчихсөн юм. Ийм юм байдаг шүү дээ”
6
Алан Ширер: Шүүгч үүнд ямар ч анхаарал хандуулаагүй нь гайхалтай. Тухайн үед юу болсон нь ойлгомжтой байсан шүү дээ. Талбай дээр ийм үйлдэл гаргахыг хэрхэвч өөгшүүлж болохгүй. Суарес яг л Ивановичийг хазсан шигээ үйлдэл гаргасан. Өөрөө хазчихаад гэмтэл авсан мэтээр жүжиглэж унасан. Тэр ингэж л шүүгчийн хуурлаа. Тэр өмнө нь “Аякс”, “Ливерпуль”-д ийм байдал гаргаж байсан. Тиймээс ОУХХ түүнд байж болох хамгийн хатуу шийтгэлийг ногдуулах ёстой. Гурван удаа талбай дээр хүн хазсан хүнийг тоглуулахгүй байх эрх ч бий.
6
Робби Фаулер: Суаресийг өмөөрч болохгүй. Тэр хичнээн сайн хөлбөмбөгч байлаа ч гэсэн хийсэн үйлдлийг хараагүй юм шиг нүдээ аниад өнгөрч болохгүй. Би бүр гутарчихаад сууж байна. Тэр “Ливерпуль”-ийн олон хөгжөөн дэмжигчийг хүнд байдалд оруулчихлаа. Хөгжөөн дэмжигчид түүнд хайртай ч харамсалтай нь Суарес багийн нэр хүндийг шаварт хутгасан хэвээрээ л байна. Түрүүний үйлдэл дээр нь хөгжөөн дэмжигчид хичнээн дэмжлээ дээ. Суаресийг сэхээн амьдруулсан гэж бараг хэлж болно шүү дээ. Харин би одоо түүнийг явахад бол гайхахгүй ээ.
5
Р.Гэгээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ