Украинд цэрэг байрлуулахгүй гэв
ОХУ-ын Төрийн Дум “Украинд үүсээд буй хямралаас үүдэж, тус улсад амьдарч ажиллаж буй Орос гаралтай иргэдийн амь насанд нь заналхийлсэн тохиолдолд Украины газар нутагт цэргийн хүч ашиглана” гэсэн хуулийг хүчингүй болгосон тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Ерөнхийлөгч Путин Австри улсад төрийн айлчлал хийхээсээ өмнө дээрх шийдвэрийг гаргасан байна.
Украинд цэрэг оруулахгүй ч гэсэн, хяналтаа үргэлжлүүлнэ хэмээн Зөвлөлийн дарга Валентина Ивановна Матвиенко мэдэгджээ. Тэрбээр “Энэ хуулийг хүчингүй болголоо гээд бид сохор болж байгаа биш. Хэрэв хүний эрхийг зөрчсөн хүчирхийлэл гарвал Орос иргэдээ хамгаалахын тулд цэргийн хүч ашиглах болно” гэж хэлжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ