36 хоногийн нөөцтэй байна

img

Энэ сарын 24-ны байдлаар улсын хэмжээнд ердийн хэрэглээний 36 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байна. Үүнээс А-80 автобензин 41, Аи-92 автобензин 43, дизелийн түлш 33, ТС-1 27 хоногийн нөөцтэй байгаа аж.

Засгийн газрын 2012 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 126 дугаар тогтоолоор газрын тосны бүтээгдэхүүний улсын болон компанийн нөөц тус бүр 30 хоног нийт 60 хоног болгон нэмэгдүүлэх шийдвэрийг гарсан. Тус тогтоолын үр дүнд компаниудын газрын тосны бүтээгдэхүүний нөөц 3.1 дахин нэмэгдэж, богино хугацааны шатахууны хомсдолд орох эрсдэл буурчээ.

ө

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ