Албан тушаалаа урвуулсан Засаг дарга нарыг шүүнэ

img

Нийслэлийн Засаг дарга асан Ц.Батбаяр, Т.Билэгт нар болон Г.Маналжав, Ц.Чанцал нарт холбогдох хэргийг нийслэлийн Прокурорын газарт хянаж, энэ сарын 16-ны өдөр яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлжээ.

6

Ц.Батбаяр нь нийслэлийн Засаг дарга бөгөөд Өмч хувьчлалын комиссын даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, 605.000.000 төгрөгийн үнэлгээтэй “Өргөө” зочид буудал НӨҮГ-ыг татан буулгаж, Н.Энхбаярын хүү Э.Батшугарын нэр дээр байгуулсан “Хар дун” ХХк-ний өмчлөлд шилжүүлсэн. Улмаар уг компанийг Н.Энхбаярын үүсгэн бйагуулсан “Эскон” ХХК-ний охин компани бологн үрэгдүүлж, Нийслэлийн өмчид онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэдэг нь мөрдөн байцаалтын явцад тогтоогджээ.

5

Мөн нийслэлийн Өмчийн харилцааны газрын өмч хувьчлалын хэлтсийн дарга бөгөөд Өмч хувьчлах комиссын нарийн бичгийн дарга Г.Маналжавтай бүлэглэн өөрийн төрсөн дүү Ц.Чанцалд 779.724.000 төгрөгийн өртөг бүхий Сэргээн засах клиник эмнэлэг НӨҮГ-ыг үндэслэлгүйгээр 256.771.500 төгрөгөөр буюу бага үнэ тогтоон хувьчилсан байна. Ингэснээр нийслэлийн өмчийг үрэгдүүлж, 360.376.300 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулжээ.

5

Харин Т.Билэгт нийслэлийн Засаг даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, 2.125.000.000 төгрөгийн үнэлгээтэй “Улаанбаатар таймс” сонин НӨҮГ-ыг хууль бусаар Н.Энхбаярын төрсөн дүү Н.Энхтуяагийн “Медиа Холдинг” ХХК, Д.Чулуунбаатарын нэрээр хувьчилсан. Улмаар уг компанийг Н.Энхбаярын үүсгэн байгуулсан “Эскон” ХХК-ийн охин компани болгон шилжүүлж, үрэгдүүлсэн. Нийслэлийн өмчид онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэргийн мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон тухай нийслэлийн прокурорын газраас мэдээлсэн.

6

Б.Буд    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ