Сноуден найз бүсгүйтэй болжээ
АНУ-ын тагнуулын экс ажилтан Эдвард Сноуден удаан хүлээсний эцэст найз бүсгүйтэй болсон тухай “www.kiyvpost.com” мэдээллээ. Экс тагнуулч шинэхэн найз бүсгүйтэйгээ Сочи хотноо амарч, хамтдаа авахуулсан зургаа өөрийн “Twitter”-тээ байршуулсан аж.
Оросын хэвлэлүүд Сноудентэй хамт байгаа бүсгүйг тагнуулч Анна Чапман хэмээн таамаглаж буй. Тэрбээр Сноуденг Орост ирэх үед хайраа илчилж, гэрлэхийг хүсч буйгаа хэд хэдэн удаа мэдэгдэж байсан юм. “ИТАР-ТАСС” агентлаг “Эдвард Сноуден чи амласандаа хүрч Орос бүсгүйг сонгожээ” гэж бичжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ