Месси Аргентиныг ганцаараа “чирсээр” хэсгээс гаргалаа
Бразилийн Порту-Алегри хотноо F хэсгийн тэргүүн байрын төлөө Аргентин-Нигерийн тоглолт болов. Энэ хэсэгт Аргентин, Нигерийн баг дараагийн шатанд шалгарах нь бараг тодорхой байсан тул хөлбөмбөг сонирхогчид гайхалтай ширүүн өрсөлдөөн хүлээхгүй байв. Гэлээ ч тоглолт маш хурдан хоёр гоолоор эхэлж, үзэгчдийг сэргээлээ. Эхлээд Ди Мария Нигерийн хаалга руу цохьсон нь хаалгачийн нуруунд ойгоод шонд цохин гарч ирснийг Месси хүчтэй цохилтоор гоол болгосон. Гэтэл үүнээс ердөө ганцхан минутын дараагаар Ахмед Муса Аргентиний хаалгач Ромерогийн алсын буланд оновчтой цохьж, тоог тэнцүүлж орхив.
1
Нэгдүгээр үеийн төгсгөлд Мессид хоёр дараалан хаалттай цохилт гүйцэтгэх боломж гарсан. Эхний цохилтыг нь Эньяма хааж чадсан бол арай ойроос хийсэн хоёр дахь цохилтыг нь Нигерийн хаалгач хааж ч чадсангүй, үсэрсэн ч үгүй. Ийнхүү Месси гурван тоглолтод дөрвөн гоол оруулснаар дэлхийн аваргын мэргэн буучдын жагсаалтыг Неймартай хамт тэргүүлж эхэллээ.
1
Хоёрдугаар үеийн 63 дахь минутад нэгэнт хэсгээсээ гарахаар болсон Аргентиний шигшээ гол тоглогч Мессигээ нөөж, амраахаар суулгасан юм. Мөн нэгдүгээр үед Серхио Агуэро гэмтэл авч талбайд гарсныг дурьдалтай. Хоёрдугаар үе эхэлмэгц Ахмед Муса дахиад Аргентиний хаалганд гоол оруулж, тоог 2:2 болголоо. Гэлээ ч булангийн цохилтоос Маркус Рохогийн хөлд бөмбөг ойн Нигерийн хаалгыг мялааснаар аргентинчууд 3:2-оор хожсон.
F хэсгийн нөгөө тоглолтод Боснийн баг Ираныг 3:1-ээр хожсоноор хэсэгтээ гуравт бичигдлээ.
1
Нигери - Аргентин 2:3
Гоол: Муса, 4, 48 — Месси, 3, 45+2, Рохо, 51.
Нигери: Эньяма, Эмброуз, Йобо, Ошанива, Омеруо, Бабатунде (Учебо, 66), Микель, Онази, Муса, Эменике, Одемвинги (Нвофор, 80).
Аргентин: Ромеро, Сабалета, Фернандес, Гарай, Рохо, Гаго, Машерано, Ди Мария, Месси (Р.Альварес, 63), Игуаин (Билья, 90), Агуэро (Лавесси, 38).
Шар хуудас: Омеруо, Ошанива.
1
Р.Гэгээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ