Амиа алдсан цэргүүдэд хүндэтгэл үзүүлэв
Өнгөрсөн долоо хоногт Хойд Солонгостой хиллэх Өмнөдийн хилийн бүсэд байрлах ангид таван цэргийн аминд хүрч, зургаан цэргийн биед гэмтэл учруулсан 22 настай Им гэгчийг амьдаар нь барьсан билээ. Имийн халдлагын золиос болж амиа алдсан таван цэрэгт хүндэтгэл үзүүлсэн тухай “Yonhapnews.co.kr” мэдээллээ.
Тус улсын Ерөнхийлөгч Пак Ын Хэ амиа алдсан цэргүүдийн гэр бүлд эмгэнэл илэрхийлж, Батлан хамгаалахын яамыг шуурхай хуралдаанд дууджээ. Тэрбээр “Улсын зүрх болсон хил дээр ийм хэрэг гарсанд харамсч байна” гэж хэлжээ. Кангвон аймгийн Кангринг дүүрэгт байрлах цэргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүж буй Имийн биеийн байдал сайжирсан тухай Батлан хамгаалахын яамнаас мэдээлсэн юм. Түүний хэргийг ирэх сард шүүх аж. Цагдаагийнхан өчигдөр Имийн эцэг, эхийг баривчилсан байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ