Унаач хүүхэд 7-оос дээш настай байх ёстой

img

Үндэсний баяр наадам удахгүй болно. Энэ үеэр яригддаг нэг асуудал нь унаач хүүхдүүдийн аюулгүй байдал. Энэ жил мэргэжлийн хяналтын байгууллагаас морь унаач хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангаж, хяналт шалгалт хийх ажлыг орон даяар зохион байгуулахаар болжээ. Ингэхдээ хамгаалах хэрэгсэл, хувцасгүй хүүхдээр морь унуулж уралдуулахгүй байхыг Морин спорт уяачдын холбоо түүний салбар хороодоос шаардах аж. Мөн морь унаж буй хүүхэд, уяачдын хооронд гэрээ байгуулж, морь унах хүүхдийн насны доод хязгаарыг долоо байхаар тогтоожээ. Харин  хууль, дүрэм журам, стандартыг хангаагүйгээс үүдэх хариуцлагыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Морин спорт уяачдын холбоо, наадмын комисс болон морь унаач хүүхдийн эцэг эх хариуцах ёстой аж.

ө

В.Бат

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ