Авьяаслаг Америкчууд 2014 шоуны Монгол оролцогчид

img

  “Авьяаслаг Америкчууд 2014” шоуны энэ улирлын дугаарт уран нугараач Монгол охид, бүсгүйчүүд оролцож байна.   Америкийн нэгдсэн улсад амьдарч, уран бүтээлээ туурвидаг Буянхишиг, Сувдаа гэх эгч дүүс бүсгүйчүүд энэхүү шоунд оролцож, өөрсдийн уран нугаралтын үзүүлбэрээрээ шүүгчдийг алмайруулсан юм. Мөн Aнужин гэх бяцхан охин уг тэмцээнд уран нугаралтын төрлөөр монгол найзуудтайгаа нэг баг болон оролцож байна. Дэлхийн олон мянган хүмүүсийн үзэх дуртай “Авьяаслаг Америкчууд” шоунд Монгол охид, бүсгүйчүүд өөрсдийн ардын урлагаа суртчилж, гайхшруулж байгаад туйлын их баяртай байна. АНУ-д амьдардаг, сурдаг Cosmo-чууд минь Монгол охид, бүсгүйчүүд ээ заавал дэмжээрэй. 6

СЭТГЭГДЭЛ БИЧИХ