Европчуудын давамгайлсан ганц хэсгээс Франц, Швейцарь гарлаа

img

Дэлхийн аваргын Е хэсгээс Европын хоёр баг гарсан нь “ховрын үзэгдэл” болов. Өмнөд Америкт болж буй тэмцээнд тухайн тивийн болон Хойд Америкийн багууд гойд багаа тул Европын олон шилдэг баг хэсгээсээ ч гарч чадаагүй. Гэвч Франц, Швейцарийн шигшээ хэсгээсээ гарч чадлаа. Франц сүүлчийн тойрогт Эквадортой таарсан. Эхний хоёр тоглолтод олон гоол оруулж, хамгийн сайн довтолгоотой багаараа тодроод байсан “азарган тахианууд” энэ удаад гоол оруулж дөнгөсөнгүй.

1

Дидье Дешам нэгэнт дараагийн шатанд шалгарах нь тодорхой болчихсон багтаа хэд хэдэн өөрчлөлт хийсэн байв. Тухайлбал, баруун захын хамгаалалтад Санья, зүүн захад Динийг гаргаж, Дебюши, Эвра нарыг амраажээ. Үүний зэрэгцээ Вальбуэна, Жиру нарыг суулгаж, Шнейдерлин, Погба, Гризманныг гаргасан байв. Кабай хоёр шар хуудсын улмаас энэ тоглолтыг өнжсөн.

1

Тоглолтын 50 дахь минутад Антонио Валенсиа талбайн төвд Диний хөл рүү жийж, орсноор шууд улаан хуудас хүртэж, багаа арвууланг нь үлдээсэн. Нэгэнт 10-уулаа үлдсэн Эквадорын шигшээ Францыг хожиход хэцүү болж, улмаар 0:0-ээр тэнцэлд хүрлээ. Ийнхүү энэ хэсгээс Франц нэгээр, Швейцарь хоёроор гарав.

Швейцарийн шигшээ баг хэсгийн сүүлчийн тоглолтдоо Гондурасыг Жердан Шакиригийн хет-трикийн ачаар хожиж, аман хүзүүнд бичигджээ.

1

Эквадор - Франц 0:0

Эквадор: Домингес, Паредес, Эрасо, Гуагуа, Айови, А.Валенсиа, Минда, Нобоа (Кайседо, 90), Монтеро (Ибарра, 63), Э.Валенсиа, Арройо (Ачильер, 82)

 Франц: Льорис, Санья, Косельни, Сахо (Варан, 61), Динь, Погба, Шнейдерлен, Матуиди (Жиру, 67), Сиссоко, Бензема, Гризманн (Реми, 79)

Шар хуудас: Эрасо

Улаан хуудас: А.Валенсиа, 50

 1

Гондурас - Швейцарь 0:3

Гоол: Шакири, 6, 31, 71

Гондурас: Вальядарес, Бекелес, Бернардес, Фигероа, Хуан Гарсия, Бонек Гарсия (Нахар, 77), Паласиос, Кларос, Эспиноса (Чавес, 46), Бенгтсон, Костли (Жерри Паласиос, 40)

Швейцарь: Бенальо, Лихтштайнер, Журу, Шер, Родригес,  Бехрами, Инлер, Шакири (Жемаили, 87), Жака (Ланг, 77), Мехмеди,  Дрмич (Сеферович, 73)

Шар хуудас: Жерри Паласиос

1

Р.Гэгээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ