“Монгол адууны соёл”-ыг дэлгэжээ

ө
“Монгол адууны соёл” үзэсгэлэнд Монгол цэргийн музейн сан хөмрөгөөс эртний Монгол цэргийн иж бүрэн өмсгөл бүхий морьтон баатар, 1930-аад оны дарга болон цэрэг эмээл зэрэг эд өлгийн зүйлс, Дундговь аймгийн музейн сан хөмрөгөөс Төв Халхын дархчуудын урласан 12 цагаантай эмээл, мөнгөн хазаар хударга, морины эрт эдүгээгийн тамганууд, дархан н.Галсангийн урласан амгай, тэнхлэг мөн айрагны үндсэн хул, янгирын эврээр хийсэн айрагны халбага, агар зандан саалийн хувин, айрагны ширэн хөхүүр, сийлбэрч Ө.Анхбаярын морины сийлбэрүүд, зураач Х.Цэрэндоржийн “Морин жилийн цагаан морьтонгууд”, П.Цээсүрэнгийн хурдан хүлэг, ажнай шаргын уран зураг, ширэн цартай боржигин морин хуур, морины хусуур, цацал зэрэг адуутай холбоотой 100-аад үзмэр, эд өлгийн зүйлсийг үзэгч олонд дэлгэн толилуулж байна. Уг үзэсгэлэн долоодугаар сарын 04-ний өдрийг хүртэлх гарах аж.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ