Антонио Бандерас болзжээ

img

Жүжигчин Антонио Бандерас болзож эхэлжээ. Тэрбээр Наталиа Бурн хэмээх жүжигчин бүсгүйтэй болзож байхдаа гэрэл зурагчдын дуранд өртсөн байна. Хосууд өнгөрсөн сард зохион байгууллагдсан “Cannes Film Festival” үеэр танилцсан аж.  Бандерас саяхан 18 жилийн турш хамт амьдарсан Мелани Гриффитээс гэрлэлтээ цуцлуулж, 40/60 харьцаатай хөрөнгөө хуваасан билээ.

Наталиа Бурн нь 2009 анх жүжигчин Жаки Чаны найруулсан “Домог” хэмээх түүхэн кинонд тоглож, олонд танигдсан юм. Тэрбээр Холливуудаас илүү Болливуудад ихэд алдаршсан бөгөөд түүний эцэг нь Энэтхэгийн хамгийн том “India movie corp”-д Ерөнхийлөгч хийдэг аж. Тус кино групп жилд ойролцоогоор 2 мянга гаруй киног Энэтхэгийн зах зээлд гаргаж 60-80 сая ам.долларын ашиг олдог байна.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ