Сайд огцруулах асуудлаар АН завсарлага авлаа

img

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2013 оны Төсвийн гүйцэтгэлийг хэлэлцлээ. Дараагаар нь ЭЗХ-ын хөгжлийн сайд Н.Батбаяр сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэх байлаа. Сайдыг огцруулах асуудал хэлэлцэх үед АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Өнгөрсөн долоо хоногт ЭЗХЯ-наас чагнах төхөөрөмж илэрсэн.  Мөн Хөгжлийн банкийг “Гудамж” төсөлтэй холбогдуулан АТГ шалгаж байгаа. Тийм учраас АН-ын бүлэг завсарлага авах саналтай байна” гэлээ. Ийнхүү АН-ын бүлэг тав хоногийн завсарлаг авснаар уг асуудлыг хэлэлцэхийг хойшлуулав.

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ