Том Круз, Бекхэм нар архидав

img

Холливуудын нэрт жүжигчин Том Круз болон хөлбөмбөгчин Дэвид Бекхэм нар Лондон хотод байрлах “Notting Hill” хэмээх бааранд оройжингоо архи уусан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Баараар үйлчлүүлж байсан хүмүүсийн хэлсэнээр “Тэд ДАШТ-ий талаар ярилцаж байсан. Круз “Англи их муу тоглосон” гэж хэлжээ. Харин Бекхэм “Англи бүх чадлаараа тоглосон. Тэдний бэлтгэл  хангалтгүй байсан” гэж хэлж, хоорондоо маргалдсан” гэсэн байна.

Баарны эзэн Круз, Бекхэм хоёроос архины мөнгө аваагүй бөгөөд хариуд нь гарын үсгийг нь авсан аж. Тэрбээр “Тэр хоёр бааранд минь орж ирсэн нь том зар сурталчилгаа хийсэнтэй энэ тэнцүү. Тиймээс л мөнгө аваагүй” гэж хэлжээ.

Тэд баарнаас гарсаны дараа Бекхэм гэр лүүгээ явсан бол Круз сүүлд тоглосон “Edge Of Tomorrow” хэмээх шинэ киноныхоо нээлтэд зориулж Токио хот руу хөөрсөн аж

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ