Зам тээврийн дараалсан ослын хариуцлагыг хамгийн түрүүнд сайдад нь хүлээлгэх ёстой

img

Хол газар одсон харгуй замууд дардан байхаа болиод удлаа, Зам тээврийн сайд аа. Холоос хүүгээ ирнэ гээд хүлээж суусан ижий дээлийнхээ энгэрийг нэвширтэл уйлж, хотоос аавыгаа ирэхийг хүлээсэн хөвгүүний дээрээс тэнгэр нурж, газар цөмөрдөг болов. Бид өнөөдөр дайн байлдаантай байгаа Украинаас ч дутахааргүй хагацал, гунигийн манан дунд бор хоногуудаа үдэж байна. Юутай их гуниг зовлон билээ.

6

Ойрхон болж өнгөрсөн харамсалтай жишээнээс дурдахад энэ сарын 13-ны 17:00 цагийн үед Төв аймгийн Баян сумын нутагт зам тээврийн ноцтой осол гарч, гэр бүлийн есөн хүн хүн амиа алджээ. Албаны хүмүүсийн хэлснээр “Тоёото витз” маркийн автомашин “Аксент” маркийн автомашинтай мөргөлдсөн. Ослын улмаас зорчигчдын долоо нь газар дээрээ нас барсан. Тэдний гурав нь бага насны хүүхэд. Ослоос амьд үлдсэн хоёр зорчигчийг эмнэлэгт хүргэсэн ч хүнд бэртсэний улмаас шархаа даалгүй нас барсан” байна.

5

Мөн өнгөрсөн бямба гаригийн өглөө 07:40 цагийн үед Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Баяндавааны адаг гэх газарт Сүхбаатар аймгаас Улаанбаатар хот руу ирж явсан хот хоорондын зорчигч тээврийн автобус замын хажуу руу онхолдож, хэргийн газар дээр зургаан хүн нас барлаа. Онц ноцтой ослын улмаас буюу харамсалтайгаар амиа алдсан иргэд 18-58 насны хүмүүс байжээ. Нас барсан хүмүүсийн дотор зургаахан сартай хүүхдийн ээж аав байсан гээд дандаа  нулимстай мэдээ сураг сонсогдох болов.

5

Осолдсон "Hyundai Bus" маркийн автобус “Дайчин Сүх” компанийнх аж.  “Автобусанд 40 гаруй хүн явж байсан бөгөөд зарим нь яаралтай хагалгаанд орж, эмнэлэгт хүргэгджээ. Холбогдох хүмүүс ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж байна. Тиймээс орон нутгийн замд жолооч нар техникийн бүрэн байдлыг байнга шалгах, замын нөхцөлд хурдаа тохируулан өөрийн болон зорчигчдын аюулгүй байдлыг хангаж явахыг анхааруулъя” гэсэн замын цагдаагийн газрын сэрэмжлүүлэг л хэвлэлийн хуудаснаа харагдах юм. Бид яагаад өдөр бүр “Тэрний тэр тэгж яваад өнгөрчихжээ” эсвэл “Осолд ороод хүнд бэртсэн гэнэ” гэж сонсох ёстой юм бэ.

5

Зам тээврийн осол гэмтэл Монголын нийт хүн амын нас баралтын томоохон шалтгаануудын нэг болоод удаж байгааг анзаарч байна уу, А.Гансүх сайд аа! Тодруулбал, зам тээврийн осол гэмтэл цөөхөн хэдэн монголчуудын нас баралтын гурав дахь шалтгаан гэж мэргэжилтнүүд үздэг юм билээ. Зөвхөн зам тээврийн ослоор жилд дунджаар 530 хүн алтан амиа алдаж, 1200 хүн бэртэж гэмтдэг байна. Үүнийг 360 хоногт хуваавал өдөрт бараг хоёр хүн зам тээврийн ослын улмаас тогтмол нас барж байна гэсэн үг. Тиймээс зорчигчдынхоо аюулгүй байдлын төлөө жолооч нарынхаа сахилга бат, ажлын цагт анхаарал хандуулж, ажлаа хийж чадаагүй салбарын сайд нь олон түмнээсээ уучлалт гуйгаад огцорчихвол яасан юм бэ.

5

Ийм жишиг соёлт хүн төрөлхтөнд бий. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 16-нд Өмнөд Солонгосын баруун өмнөд эрэг орчимд Инчионоос гараад Чежү аралыг зорин аялж явсан “Sewol” усан онгоц осолдсон харамсалтай хэрэг гарсан.  Анх “Sewol” усан онгоцыг хад мөргөснөөс осолдож живсэн гэж таамаглаж байсан юм. Гэвч энэ дүгнэлт өөрчлөгдсөн билээ. Усан онгоц осолдсон шалтгааныг “Ачааны даац хэтрүүлсэнтэй холбоотой” хэмээн энэ хэргийг мөрдөн шалгасан цагдаа, прокурорын хамтарсан баг мэдэгдсэн юм.

5

Стандартад зааснаас хоёр дахин их ачааг тус хөлөгт тээвэрлэж явжээ. Ингээд “Sewol” хөлгийг эзэмшигч “Cheonghaejin Marine” компанийн дөрвөн ажилтанд ял оноохоор шийдвэрлэсэн байдаг. Түүнчлэн ачаагаа сайн бэхлээгүй нь усан онгоц хөмрөх гол шалтгаан болсон гэж ахлах прокурор Ян Жүн Жин нэмж мэдэгдсэн.

6

Ослын улмаас зургаан хүн амиа алдаж, 290 хүн сураггүй болсон юм.  “Sewol” усан онгоц живсний дараа уг хэргийн төлөө хариуцлага хүлээж БНСУ-ын Ерөнхий сайд Чон Хонвон өнгөрсөн дөрөвдүгээр сарын 27-ны үдээс хойш албан тушаалаасаа огцорсон. Чон Хонвон онгоцны осолд өртсөн зорчигчдын ар гэрээс толгой бөхийн уучлалт хүсчээ.

5

Тэрээр ослын дараах аврах ажилд олон хүндрэл тулгарч байгааг хүлээн зөвшөөрч “Ерөнхий сайдын хувьд хариуцлага хүлээж албан тушаалаасаа огцрох ёстой. Дахин хариуцлага алдахаас сэрэмжлэн албан тушаалаасаа огцорч байна” гэж ухамсартайгаар мэдэгджээ.

6

Гэтэл яахаараа БНСУ-д зургаан хүн зам тээврийн ослын улмаас амиа алдахад сайд нь огцордог. Манай улсад зургаа байтугай хүн өнгөрчихөөд байхад сайд нь зөөлөн сэнтийдээ таатайхан тухалж байдаг юм бэ. Хариуцлагаа ухамсарлаад огцорчихоож, А.Гансүх сайд аа!

СЭТГЭГДЭЛ БИЧИХ