Татвараас зайлсхийсэн Хятад иргэдийг 6.6 жил хорино
БНХАУ-ын иргэн Вэй Хун Ван, Хан Ру Пин нар болон Монгол Улсын иргэн Д.Нанжидсүрэн, А.Мэндбат нарт холбогдох хэргийг шүүхээр шийдвэрлэсэн байна.
5
БНХАУ-ын иргэн Вэй Хун Ван нь “Хун Лиан” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа Хан Ру Пин, А.Мэндбат нартай хамтран БНХАУ-аас нийт 11822 ширхэг мотоциклийг Монгол Улсад импортоор оруулж ирэн борлуулсан. Ингэхдээ “Хун Лиан” ХХК-ийн аж ахуй нэгжийн орлогын албан татвар /ААНОАТ/ болон НӨАТ-т тусгахгүй, 485.743.851.140 төгрөгийн буюу онц их хэмжээний албан татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн. Энэ гэмт хэргийг үйлдэхэд зохион байгуулагчаар оролцсон болох нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон.
5
Мөн БЗД-ийн Татварын хэлтсийн улсын байцаагч Д.Нанжидсүрэн нь “Хун Лиан” ХХК-д төлөвлөгөөт шалгалт хийхдээ хээл хахууль авсан байна.
5
Уг хэргийг дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхэд хэлэлцэж, А.Мэндбатын хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж, Д.Нанжидсүрэнгийн төрийн алба эрхлэх эрхийг хоёр жилийн хугацаанд хасч, 1.6 жил хорих ялаар шийтгэжээ. Харин Вэй Хун Ван, Хан Ру Пин нарт тус бүрийнх нь нэг сая төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 6.6 жил хорих ял оноосон байна. Тэд анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн, давж заалдсан ч Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээжээ.
6
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ