Краматорск хотын нисэх буудлын орчим дэлбэрэлт болов
Украины Краматорск хотын олон улсын нисэх буудлын орчимд дараалсан дэлбэрэлт болж, 50 гаруй хүн гэмтсэн тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Украины Батлан хамгаалахын сайдын үүрэг гүйцэтгэгч Игорь Тенюх “Энэхүү дараалсан дэлбэрэлтийн бурууг Оросын талыг баримтлагчид үүрэх болно. Украины арми, тусгай хүчин хэд хэдэн хотод цэргийн ажиллагаа явуулж байгаа ч Краматорск хотод ажиллагаа явуулгүй. Тиймээс армийн дайчдыг буруутгах үндэслэл байхгүй. Дэлбэрэлтийн улмаас бэртэж гэмтсэн хүмүүсийн гэр бүлд харамсч буйгаа илэрхийлье” гэж хэлжээ.
1
Энэхүү хэргээс гадна Донецк хотын Макеевка сууринд Украины армийн таван цэргийг сайн дурынхан олзолж, тус хотод явуулж буй цэргийн ажиллагаагаа зогсоохыг шаардсан байна. Харин Донецк хотын лидер Денис Пушилин "Цэргүүдийг барьцаалсан хэрэгт Оросын талыг баримтлагчид ямар ч хамааралгүй" гэж мэдэгдэв.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ