Хан-Уул дүүрэгт дөрвөн машин бэлэглэжээ
Хан-Уул дүүрэг нь Бүгд Найрамдах Солонгос улсын өмнөд Генгсан аймгийн Хаман сумтай эгч дүүсийн найрамдалт харилцаа, хамтын ажиллагаатай аж. Хамтын ажиллагааны хүрээнд Хаман сумын Засаг дарга Ха Сон Шигийн дэмжлэгтэйгээр гал унтраах зориулалт бүхий 2, түргэн тусламжийн 2 нийт 4 автомашиныг Хан-Уул дүүрэгт бэлэглэжээ. БНСУ-ын өмнөд Генгсан аймгийн Хаман сумын Засаг дарга Ха Сон Шиг өөрийн биеэр дүүргийн Засаг дарга Ж.Ганхуягт автомашиныг гардуулан өгч цаашдын ажил хөдөлмөрт өндөр амжилтыг хүсчээ. Гал унтраах хоёр машиныг дүүргийн Онцгой байдлын хэлтэст, түргэн тусламжийг машиныг Нэгдсэн эмнэлэг түргэн тусламжийн үйлчилгээнд ашиглах аж.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ