Б.Энэбишид холбогдох хэргийг түдгэлзүүлжээ
“Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал асан Б.Энэбишид өнгөрөгч оны зургаадугаар сард АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Тэгвэл уг хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг түр түдгэлзүүлсэн гэж нийслэлийн Прокурорын газраас мэдэгдсэн. Харин хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг зогсоосон шалтгаан тодорхойгүй байна.
Б.Энэбиш нарын албан тушаалтныг 1.6 тэрбум төгрөгийн үнэ бүхий 10 ширхэг самосвал машин, чанарын шаардлага хангахгүй дугуй зэргийг эрх мэдлээ урвуулан ашиглаж “Эрдэнэс-Тавантолгой” компанид худалдан авсан хэрэгт буруутган шалгаж буй талаар тухайн үеийн АТГ-ын Мөрдөн шалгах албаны дарга, эрхэлсэн комиссар Э.Амарбат мэдээлж байсан юм.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ