Засгийн газрын ээлжит бус хуралдаан болов

img

Дулааны IV цахилгаан станцын хүчин чадлыг нэмэгдүүлж, шинээр суурилуулах 100 МВт-ын турбингенераторыг худалдан авах, суурилуулахад шаардагдах хөрөнгийг дахин санхүүжүүлэх зориулалтаар ОХУ-ын Внешэконом банктай 75 сая ам.долларын зээлийн гэрээ байгуулахыг Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд зөвшөөрлөө. Внэшэконом банк нь Хөгжлийн банкинд олгох санхүүжилтийн хугацааг “Төсөл санхүүжүүлэх, эргэн төлөлтийг зохицуулах тухай гэрээ”-нд заасан хугацаатай уялдуулах саналтай бөгөөд Засгийн газрын 2012 оны 99 дүгээр тогтоол болон тус гэрээнд заасан зээлийн эргэн төлөлтийн хугацааг сунгасан тохиолдолд уг хугацаатай уялдуулан 5-8 жилийн санхүүжилт олгох боломжтой. Иймд 99-р тогтоолын 3-р зүйлийг хүчингүй болгож, зээлийн хугацааг сунгаснаар дээрх гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан тус банкнаас урт хугацааны санхүүжилтийг 2022 онд эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр авах боломж бүрдэж байна. Дулааны IV станцын хүчин чадлыг нэмэгдүүлэхэд шаардлагатай хөрөнгийг Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлэхээр “Төсөл санхүүжүүлэх, эргэн төлөлтийг зохицуулах тухай гэрээ”-г байгуулан, төслийн санхүүжилтийг холбогдох барилга, угсралтын гэрээ болон төслийн гүйцэтгэлийн дагуу олгож байна. Одоогийн байдлаар уг төсөлд 48,5 сая ам.долларын санхүүжилт олгоод байна.  e

Монгол Улсын Хөгжлийн банк гадаадын банкуудтай хамтарна

 e “Экспортыг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах тоног төхөөрөмжийн санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор банк, санхүүгийн байгууллагууд өөрийн хөрөнгийн 10 хүртлэх хувьтай тэнцэх хэмжээний зээлийн шугам нээх, холбогдох гэрээ байгуулахыг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд зөвшөөрлөө. Засгийн газрын захирамжаар экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох үйлдвэрлэлийн төслүүдийг сонгон шалгаруулах ажлын хүрээнд нийт 1151 төсөл хүлээн авсан. Эдгээрээс 2 тэрбум төгрөгөөс доош санхүүжилттэй 599 төслийг Хөдөлмөрийн яамны Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санд шилжүүлсэн. Харин Хөгжлийн банкны мэдэлд 2 тэрбум төгрөгөөс дээш санхүүжилттэй 286 төсөл үлдсэн. Эдгээр 286 төслийн 161 нь гадаад орноос 2,43 их наяд төгрөгийн тоног төхөөрөмж импортлохоор төлөвлөсөн бөгөөд Монгол Улсын Хөгжлийн банк Америк, Солонгос, Хятад, Турк, Япон, Орос, Италийн эксим банкуудтай хамтран эх үүсвэр татан санхүүжүүлэхээр төлөвлөж байна.  4

“Сумын төвийн шинэчлэл” төслийн талаар танилцуулга хийлээ

 4 Барилга, хот байгуулалтын яам энэ төсөл хэрэгжих 16 сумын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон шугам сүлжээний ажлын зураг төсөл боловсруулах даалгаврыг тухайн аймаг, орон нутгийн холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран боловсруулж, хуулийн дагуу тендер зарлаад байна. Энэ төсөл бүрэн хэрэгжсэнээр 16 сумын 65 гаруй мянган хүн эрүүл ахуйн шаардлага хангасан ундны цэвэр усаар хангагдаж, хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулах, ариутгах татуургын шугамд холбогдохын зэрэгцээ төвлөрсөн дулаан хангамжтай, тав тухтай орчинд ажиллаж амьдрах боломж бүрдэнэ.  4 Товч мэдээ
  • Гаалийн тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
  • Гаалийн тариф, гаалийн татварын тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслүүдийг хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэх нь зүйтэй эгж үзлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ