Автобусны ухаалаг буудал
Улаанбаатар хотын 350 цэгт Парис, Лондон, Сингапур, Хонгконг зэрэг дэлхийн томоохон метрополитан хотуудын жишгээр тохижуулсан автобусны буудлуудыг барьж эхэллээ. Мөн гудамж, талбайн мэдээлэл заасан чиглүүлэгч буюу мэдээллийн самбар болон тээврийн хэрэгсэл, дугуй, таксины хүлээлгийн талбайд байгууламж байрлуулж эхэлсэн байна. Эдгээр бүтээн байгуулалтын ажлыг Франц улсын“JCDecaux” группийн Монгол дахь салбарын тусламжтайгаар Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын Алба хэрэгжүүлж байгаа юм.
Нийт 15.0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бүхий автобусны ухаалаг буудлын онцлог:
- Хотын онцлогт тохируулж хэмжээний хувьд 5м, 8м, 12 м гэсэн гурван төрөл
- Байгальд ээлтэй, цахилгаан бага зарцуулдаг, дэвшилтэт “SIDE-RAY LED” гэрэлтүүлэгтэй
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан мэдээлэл түгээх аудио төхөөрөмжтэй
- Иргэдэд зориулсан үнэгүй интернетийн WIFI төхөөрөмж суурилагдсан
- Автобусны чиглэл, ойр орчмын гудамжны мэдээллийг агуулсан болон сурталчилгааны зориулалт бүхий мэдээллийн самбартай байх аж.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ