
Ирэх наймдугаар сард нээлтээ хийхээр зэхэж буй “Kim Jong-un” хэмээх киног Хойд Солонгосын удирдлагууд буруутгаж, дэлгэцэнд гаргахгүй байхыг шаардсан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ.
Энэхүү кинонд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн тушаалаар Ким Чен Уныг хөнөөхөөр хилийн дээс алхсан хоёр тагнуулчийн тухай өгүүлдэг аж.
Тус киноны трейлер цацагдсаны дараа Хойд Солонгосын гадаад хэргийн сайд Пак Ы Чун “KCNA” агентлагт ярихдаа “Хэрэв АНУ-ын Засгийн газар энэхүү киног дэлгэцэнд гаргахыг нь хориглохгүй бол хариу цохилт хийх болно. Дайтахад ч бэлэн байна” гэж хэлжээ. Харин Хөдөлмөрийн намын ерөнхий нарийн бичгийн дарга Ан Дэх Хи “АНУ-ын эрх баригчдын өдөөн хатгалга дээд цэгтээ хүрч, их удирдагчийн нэр төрд халдан олны зэвүүцлийг төрүүлэх алхам хийлээ” гэж хэлэв.
6
6
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ