Балотеллигийн дасгалжуулагчтайгаа муудалцсан яриа ил болов

img

Gazzetta dello Sport-ийн сэтгүүлч Италийн шигшээ багийн дасгалжуулагч Пранделли болон довтлогч Балотелли хоёрын дунд болсон яриаг ил болгожээ. Уругвайн эсрэг тоглолтын завсарлагаар хувцас солих өрөөнд Пранделли Балотеллигээс илүү идэвхтэй тоглохыг шаардахад нөгөөх нь цааргалсан ажээ.

Пранделли: - Марио, чи арай идэвхтэй тоглох хэрэгтэй байна. Үгүй бол би чамайг арван минутын дараагаар сэлгэчихнэ шүү. Чи тоглолтод ердөө оролцохгүй байна шүү дээ.

Балотелли: - Үгүй ээ, дасгалжуулагч аа! Надад тоглох илүү орон зай өгөөч. Би ийм хатуу журмын дор хэсэгхэн зайд тогломооргүй байна. Буффон, Пирло, Де Росси шиг тогломоор байна. Та зөвшөөрөх үү?

Хувцас солих өрөөнд энэ үгийн дараагаар бүгд нам гүм болжээ. Гэтэл Пранделли гэнэт дуугаа өндөрсгөн: - Амаа тат, чи! Пароло бие халаалтаа хийж эхэл. Чи хоёрдугаар үед гарна... гэж хэлсэн байна.

Ийнхүү Балотеллигийн оронд Пароло тоглосон ажээ.

Р.Гэгээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ