Мессигийн тоглолт өвөөд нь таалагдсангүй
Аргентиний шигшээ багийн довтлогч Лионель Мессигийн тоглолт өвөө Антонио Кучиттинид нь тэгтлээ таалагдахгүй байгаа гэнэ. Кучиттини эхийн талынх нь буурал ажээ. Нигерийг 3:2-оор хожсон тоглолтод Месси хоёр гоол оруулсан ч гэсэн Кучиттини нэг л сэтгэл дүүрэн биш үлджээ.
“Би цаасан малгай өмсгөөд байх дургүй шулуухан яриатай хүн. Би Леог урьдынх шигээ хүчирхэг хөлбөмбөгч биш болсныг харж байна. Тэр урьдынх шигээ талбай дээр гүйхээ больжээ. Испанид тэр өрсөлдөгчдийнхөө толгойг эргэтэл тоглодог шүү дээ. Харин одоогийн тоглолт нь надад тийм ч их таалагдахгүй байна” гэж Кучиттини буурал өгүүлсэн ажээ.
Р.Гэгээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ