Жеко: Тооцогдоогүй гоолоо насан туршдаа санаж явна

img

Босни ба Герцеговиний шигшээ багийн довтлогч Эдин Жеко Ираныг 3:1-ээр хожсныхоо дараагаар төдийлөн баярласангүй. Хэдийгээр тэрбээр Ираны хаалганд гоол оруулж, баг нь хожсон ч гэсэн хэсгээсээ шалгараагүй тул гэрийн зүг одох л үлдсэн юм. Жеко тоглолтын дараагаар өмнөх тоглолтод Нигерийн хаалганд оруулсан гоолоо мартахгүй гэж хэлжээ. Тэр гоолыг Жеког отон тоглолтоос хийсэн гэж шүүгч үзэн тооцоогүй ч үнэн хэрэгтээ цэвэр гоол байсан билээ.

“Бид хожсон ч гэсэн гэр рүү гээ буцахаар боллоо. Уг нь цааш өрсөлдөхийг их хүсч байна. Нигерийн хаалганд оруулсан тооцогдоогүй гоолоо би насан туршдаа санаж явах болно” гэж Жеко өгүүлсэн байна.

Р.Гэгээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ