Танд хөнгөлттэй зээл хэрэгтэй юу
Баянгол дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хөнгөлөлттэй зээлийн төслийг хүлээн авч эхэлжээ. Нэг зээлдэгч таван жилийн хугацаатайгаар 100 сая хүртэлх төгрөгийн зээл авч болох бөгөөд жилийн хүү нь 7 % байх аж. Үндсэн зээлээс чөлөөлөх хугацаа 1 жил байна. Уг хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийн 20 хүртэл хувийг бичил бизнесийг дэмжих чиглэлээр зарцуулах юм. Хөнгөлөлттэй зээл хүсэгчид жижиг, дунд үйлдвэр эрхлэгчээр бүртгүүлсэн байх, ажлын байрыг хадгалсан, нэмэгдүүлсэн болон шинээр бий болгох тоог тусгах, олон улсын Хөдөлмөрийн байгууллагын “Бизнесээ эхэл, бизнесээ хөгжүүл” хөтөлбөрийн дагуу амжилттай суралцан, батламжлах гэрчилгээ авсан байх, барьцаа хөрөнгө, үр ашигтай, судалгаа тооцоотой, зээлээ төлөх орлоготой байх зэрэг шаардлагыг хангасан байх ёстой. Харин зээлийн барьцаа хөрөнгө хүрэлцэхгүй тохиолдолд Зээлийн батлан даалтын сангаас зээлийн 60 хүртэлх хувьд батлан даалт гаргах боломжтой аж.
а
Төслийг ирэх сарын дөрвөн хүртэл хүлээн авна.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ