“Витафит” үйлдвэрт гал гарчээ
Хан-Уул дүүргийн гуравдугаар хороо, “Витафит” үйлдвэрийн хашаанд байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу Аврах гал унтраах 14 дүгээр ангийн тасгийг очиж, Витафит группийн жүүсний үйлдвэрийн агааржуулалтын суваг шатаж байсныг унтраажээ.
Мөн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Токио зочид буудлын хашаанд агуулах шатаж байна гэсэн дуудлагыг урд шөнө 23:14 цагт ирсэн байна. Дуудлагын дагуу Аврах гал унтраах 18 дугаар ангийн тасаг очиж, 9х15 метрийн хэмжээтэй агуулахын зориулалттай сендвичин байшингийн 4х6 метрийн хэмжээтэй дээврийн хэсэг, дотор талд эд зүйлс шатаж байсныг унтрааж, аюулгүй болгосон байна.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ