Таван СӨХ хангалтгүй үнэлгээ авчээ

img

Баянгол дүүрэг “Сууц өмчлөгчдийн холбоогоо шинэчилье, сайн туршлагыг нэвтрүүлье” аян зохион байгуулж байна. Энэ оны 12 дугаар сарын 10-ныг хүртэл үргэлжлэх аяны хүрээнд СӨХ-дын улирлын үйл ажиллагааны тайлан, санхүүгийн төлөвлөгөө, үр ашгийн тооцоо, удирдах зөвлөлийн хурал, цэвэрлэгээ, үйлчилгээ, орчны тохижилт, дүүрэг хорооноос зохион байгуулсан ажилд оролцсон байдал, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх гэсэн дэд сэдвийн хүрээнд 23 үзүүлэлт бүхий шалгуур үзүүлэлтээр ажлыг нь дүгнэжээ. Энэ оны 1 дүгээр улиралд уг үзүүлэлтүүдийг "Тэмүүлэл", “Эв нэгдэл – 35”, "Өнөр хороолол", "Буянт өргөө", "Баянгол - Дэлгэрэх" гэсэн СӨХ-д бүрэн хангалттай гэсэн  үнэлгээ авсан бол “Баянбүрд”, “Замчдын өргөө”, “Дако”, “Сити 18”, “Булган” СӨХ-д хангалтгүй дүгнэгджээ.

ө

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ