Шинэ нисэх буудлын зурвасыг барьж эхэлжээ

img

Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Хөшигийн хөндийд барьж буй Олон улсын нисэх онгоцны буудлын аэродромын хөөрч, буух зурвасын бетон хучилтын ажил өчигдрөөс эхэлжээ. Герман улсад үйлдвэрлэсэн, олон улсад бетон зам тавихад ашигладаг “Вертген” технологийн автомат машиныг ашиглан зурвасын хучилтыг хийж байгаа аж. Тус машин нь бетон замыг 15 метр хүртэл өргөнтэй, 50 см өндөр хүртэл хучиж, зогсолтгүйгээр 24 цагийн турш бетон зам үйлдвэрлэх хүчин чадалтай юм байна.

ө

Хөшигийн хөндийн Олон улсын нисэх буудлын аэродромын хөөрч буух зурвас нь 3600 метрийн урттай, 45 метрийн өргөнтэй байх бөгөөд 7.5 метрийн асфальт бетон хөвөөг хоёр талаар нь дэвсэх гэнэ. Зурвасын хучилтын ажлыг Япон, БНСУ-ын инженер-техникийн багийнхан гүйцэтгэж байгаа бөгөөд гурван сарын хугацаанд хийж дуусгах аж.

ө

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ