Фэйсбүүкээр охидыг садар самуунд уруу татдаг этгээдийг баривчилжээ
Хуурамч Фэйсбүүк хаяг ашиглан, насанд хүрээгүй охидтой танилцаж садар самуун үйлдэлд уруу татаж байсан "Ч" гэх этгээдийг баривчилжээ.
Гэмт этгээд нь ганцаардсан болон эцэг эхийн хяналт сул байж болзошгүй охидыг урьдчилан судалж тэдэнтэй харилцаж сэтгэл зүйн эмзэг байдлыг ашиглан өөртөө татаж, энэ тухай эцэг эхдээ хэлэхгүй байхыг сануулдаг байна. Ингэхдээ охидыг садар самууны агууламжтай үйлдэлд уруу татаж, охидыг зургаа авч үзүүлэхийг шаардах зэргээр сэтгэл зүйн хүнд дарамтанд оруулдаг байжээ.
Түүнийг 16 насанд хүрээгүй хоёр охиныг ийнхүү дарамт шахалтанд оруулж байхад нь гэмт үйлдлийг таслан зогсоон саатуулсан аж. Уг хэргийг Баянгол дүүргийн Цагдаагийн II хэлтэст шалгаж байна.
Энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсооход эцэг эхчүүд хүүхэддээ тавих хяналтаа сайжруулах, хүүхэд чинь цахим ертөнцөд хэнтэй харилцаж байгаа талаар мэдээлэлтэй байхыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ