Обамаг хөлбөмбөгчин болгов

img

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн зургийг ДАШТ-нд зориулан үйлдвэрлэсэн бэлэг дурсгалд Английн шигшээ багийн тамирчинтай андууран хэвлэсэн тухай  www.dailystar.co.uk мэдээллээ.

Обамагийн зургийг “Манчестер Юнайтэд” багийн хамгаалагч Крис Смоллингийн зургийн оронд бэлэг дурсгалын шаазан аяган дээр хэвлэж, худалдаанд гаргасан байна.

Крис Смоллин дээрх үйл явдлын дараа “Би маш их гайхаж байна. Би өөрийгөө Обаматай адилхан гэж бодохгүй байна” гэж хэлжээ.

Обамагийн зургийг ойролцоогоор 2000 орчим аяган дээр хэвлэсэн байна. Тус аягыг үйлдвэрлэсэн компани жуулчдыг тус аягыг худалдан авахгүй байхыг хүсч, Крис Смоллиноос уучлалт хүсчээ.

Аягыг зохион бүтээгчид Смоллины зургийг “Google”-ээс хайхдаа алдаа гаргасан гэж үзсэн аж. Үйлдвэрээс “Зураг хайсан хүн Европын хөлбөмбөгийг сайн мэддэггүй нь алдаа боллоо” гэж тайлбарлажээ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ