Зөвлөлдөх хуралдаан боллоо

img

Манай улсад БНСУ-ын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын дэд сайд ноён Янг Хьюн Чой тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 24-27-ны өдрүүдэд албан ёсны айчлал хийж байна.

а

Айлчлалын хүрээнд хоёр улсын Эрүүл мэндийн дэд сайдаар ахлуулсан Зөвлөлдөх ажлын хэсгийн гуравдугаар хуралдаан өнөөдөр боллоо. Энэ удаагийн уулзалтаар 2015 онд БНСУ-д сургах Монголын эмч нарын эмнэл зүйн сургалтын хугацаа болон эмч нарын тоог тохирох, “Зочин профессор” хөтөлбөрийг аль эмнэлэгт, хэзээ эхлүүлэх болон эмнэлгийн тоног төхөөрөмж, инженерийн сургалтын хөтөлбөртэй болох зэрэг асуудлыг хэлэлцсэн.

а

Хуралдааны төгсгөлд Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа, БНСУ-ын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын дэд сайд ноён Янг Хьюн Чой нар зөвлөлдөх хуралдааны протоколд гарын үсэг зурлаа.

а

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ